■ ХКН болон үндэстнүүдийн ард түмний хамтын хүчин зүтгэлээр ХКН байгуулагдсаны зуун жилийн ойн чухал цаг мөчид бидний ядуурлын эсрэг тэмцэл бүрэн ялалт байгуулав. Одоо хэрэгжүүлж буй стандартаас доогуур амьжиргаатай хөдөө орон нутгийн 98 сая 990 мянган хүнээ ядуурлаас ангижруулж, ядуу хоцрогдонгуй 832 хошуу, шянийг бүгдийг ядуурлаас салгаж чадлаа. Түүнчлэн бүс нутгийн чанартай ядуурлыг ерөнхийд нь арилгах, туйлын ядуурлыг устгах хамгийн хүнд үүргийг биелүүлж, хүн төрөлхтний түүхэнд бичигдэх бас нэгэн “гайхамшиг”-ийг бүтээлээ. Энэ бол Хятадын ард түмний, ХКН-ын болон Хятадын үндэстнүүдийн аугаа их яруу алдар юм.
■ Ядуурлыг бууруулахын төлөөх агуу тэмцэл "Дээрээс доошоо нэг зүрх сэтгэлээрээ ажиллаж, практик зарчмын дагуу тэмцэж, шинийг санаачлан, бэрхшээлийг даван туулж, ард түмнийхээ төлөө" гэсэн ядуурлыг устгах сэтгэлийг бэхжүүлсэн юм. Ядуурлыг бууруулах үзэл баримтлал бол ХКН-ын мөн чанар, зорилго, Хятадын ард түмний хүсэл зориг, хятад үндэстний оюун санааг тод томруун харуулахад оршино. Энэ бол эх оронч үзэл, нэгдэл, социалист сэтгэлгээний төвлөрсөн илэрхийлэл. Мөн Хятадын хийморь, Хятадын хүч чадлын бүрэн илрэл бөгөөд үндэстний агуу их оюун санаа, цаг үеийн оюун санааг өвлөн авсан юм. Нийт нам, улс орон, нийгэм даяар ядуурлыг бууруулах ажлыг хүчтэй дэмжиж, нэг дор нэгдэж, зоригтой тэмцэн, урагшлах зам дээрх бүх бэрхшээл, эрсдэлийг тууштай даван туулж, социализмыг тууштай хөгжүүлж, улам бүр шинэ ялалт байгуулж байх ёстой.
■ Ядуурлыг бууруулах чиглэлээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ололт амжилт нь намын хүчирхэг удирдлага, Хятад үндэстний бие даах чадвар, шаргуу зүтгэл, Хятад улс байгуулагдсанаас хойш ялангуяа, өөрчлөлт нээлтээс хойш хуримтлагдсан бат бөх материаллаг үндэс суурь дээр тулгуурладаг. Түүгээр зогсохгүй, нийт нам, улс орон, үндэстнүүдийн ард түмний эв нэгдлээс хамаарна. Үндэсний нөхцөлд үндэслэн ядуурлыг бууруулах тухай журмын дагуу бид хэд хэдэн онцгой арга хэмжээг нэвтрүүлсний улмаас үр дүнтэй бодлогын тогтолцоо, ажлын систем, институцийн тогтолцоог бүрдүүлсэн. Хятадын онцлог шинж чанартай ядуурлыг бууруулах замд орж, хятадын шинж чанар бүхий ядуурлын эсрэг онол бүрдсэн. Үүнд, намын удирдлагыг чанд баримталснаар ядуурлыг бууруулах улс төр, зохион байгуулалтын баталгаа бэхэжсэн байна. Ард түмнээр гол болгосон хөгжлийн сэтгэлгээг баримталж, нийтлэг хөгжил цэцэглэлтийн замаар тууштай явсан. Хүчин чармайлтаа томоохон ажлуудад төвлөрүүлж чаддаг манай орны социалист системийн улс төрийн давуу талуудыг тодруулж, иргэдийн ядуурлаас ангижрах нийтлэг хүсэл зориг, хамтарсан үйл ажиллагааг бүрдүүлсэн байна. Ядуурлыг бууруулах зорилтот стратегийг баримталж, ядуурлын үндсэн шалтгааныг арилгах хөгжлийн аргыг ашиглав. Ядуу буурай хүмүүсийн урам зориг, санаачилга, бүтээлч сэтгэлгээг дайчилж чадсан. Эв санааны нэгдэл, харилцаа туслалцааны ач тусыг сурталчилж, нэг нэгэндээ туслах уур амьсгалыг бий болгожээ. Үнэнийг эрэлхийлж, ажил хэрэгч байдлаар ядуурлыг арилгах чиглэлд хандаж, ядуурлыг үнэнхүү бууруулж чадсан юм. Эдгээр чухал туршлага, ойлголтууд бол Хятадын ядуурлыг бууруулах онолын талсжилт ба ядуурлын эсрэг марксист онолын хамгийн сүүлийн үр дүн. Түүнчлэн урт удаан хугацааны туршид бидний баримталж, тасралтгүй хөгжүүлэх ёстой ололт юм.
■ Орчин үеийн социалист орныг байгуулах шинэ аялалдаа бид иргэдийн нийтлэг хөгжил цэцэглэлтийг дэмжих ажлыг илүү чухалчлан, урт удаан хугацаанд хичээнгүйлэн ажиллаж, эерэг хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Хүний бүх талын хөгжил, нийгмийн бүх талын дэвшлийг ахиулснаар олон түмний аз жаргалтай, аюулгүй байдлын мэдрэмжийг илүү баталгаатай, тогтвортой байлгах болно.
Хятад улсын ядуурлын эсрэг тэмцлийн тэргүүний хувь хүн, хамт олныг шагнан урамшуулах их хурал 02-р сарын 25-ны үдээс өмнө Бээжин дэх Ардын их хурлын ордонд болсон юм. ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцож чухал үг хэлсэн юм. Мөн түүнчлэн ядуурлын эсрэг тэмцлийн тэргүүний хувь хүн, хамт олныг шагнан урамшуулсан байна.
“Ядуурлын эсрэг тэмцлийн тэргүүний хувь хүн, хамт олонд шагнал олгох тухай Хятадын Коммунист Намын Төв Хороо ба Төрийн Зөвлөлийн шийдвэр”-ийг Ван Ян уншиж танилцуулав. Шийдвэрт тэргүүний дэвшилтэт хүмүүсийг урамшуулан сайшаахын тулд үндэсний оюун санаа, цаг үеийн сүнслэг байдал, ядуурлыг бууруулах санаа санаачилгыг сурталчилж, нийт нам, бүх үндэстний хүмүүсийн үүрэг хариуцлага, эрхэм зорилго, яруу алдрын мэдрэмжийг идэвхжүүлэн, орчин үеийн социалист орны бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулна. Мөн тус шийдвэрт ХКН-ын Төв Хороо ба Төрийн Зөвлөлөөс Мао Шянлинь нарын 10 дэвшилтэт хувь хүн болон Хэбэй мужийн Сайхандаваа ойн талбай зэрэг 10 дэвшилтэт хамт олонд “Ядуурлын эсрэг тэмцэгчийн үлгэр жишээ” цол олгохоор тогтов гэж танилцуулсан байна.
Хурлаар дарга Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны нэрийн өмнөөс хүндэт цол хүртсэн хувь хүн болон хамт олонд баяр хүргэсэн юм. Ядуурлыг бууруулах ажилд хувь нэмрээ оруулсан бүх шатны Намын хороо, Засгийн газар, Цэргийн агентлагууд, Аж ахуйн нэгж, байгууллагуудад, Орон нутгийн анхан шатны байгууллагууд болон намын гишүүд, боловсон хүчин, олон нийт, тосгонд суугаа нэгдүгээр нарийн бичгийн дарга, ажилтнууд, сайн дурынхан, бүх ардчилсан намуудад, Үйлдвэр худалдааны холбоо ба нам бус хүмүүс, ардын байгууллага, нийгмийн бүхий л давхаргад хамгийн өндөр хүндэтгэл үзүүлж байна. Ядуурлыг бууруулах ажилд идэвхтэй дэмжин оролцсон Хонгконг засаг захиргааны онцгой бүс, Макао засаг захиргааны онцгой бүс, Тайваний ард түмэн, хилийн чанад дахь Хятадын иргэд болон Хятадын ядуурлыг бууруулах ажилд ихээхэн дэмжлэг үзүүлсэн бусад орны Засгийн газар, олон улсын байгууллагууд, гадаадын найз нөхдөд талархал дэвшүүлсэн байна.
Ши Жиньпин дарга:
- Ядуурал бол хүний нийгмийн архаг өвчин юм. Ядууралтай тэмцэх нь эрт дээр үеэс орчин үеийн улс орныг болон улс орныг удирдан зохион байгуулах томоохон үйл явдал байсаар ирсэн. Хятадын түүх бол Хятадын үндэстнүүдийн ядууралтай тэмцсэн бодит түүх гэж хэлж болно. ХКН байгуулагдсан тэр өдрөөс эхлэн Хятадын ард түмэнд аз жаргал эрэлхийлэх, Хятадын үндэстнүүдэд хөгжил цэцэглэлт авчрахыг өөрийн үүрэг хариуцлага, эрхэм зорилгоо болгон урт удаан хугацаанд Хятадын нийт ард түмний хамт сайн сайхан амьдралын төлөө тэмцсээр ирсэн. Хятад улс байгуулагдсаны дараа нам, ард түмнийг удирдан социалист хувьсгалыг хийж, үндсэн социалист системийг байгуулан, социалист бүтээн байгуулалтыг дэмжиж, ард түмнийг бие даах чадвартай болгох ажлыг зохион байгуулж, шаргуу хөдөлмөрлөн, ядуурлаас ангижрах амьжиргааны түвшнийг дээшлүүлэх найдвартай үндэс суурийг тавьсан юм. Шинэчлэл, нээлтээс хойш нам ард түмнийг удирдан, өргөн цар хүрээтэй, төлөвлөгөөтэй, зохион байгуулалттайгаар ядуурлаас ангижрах ажлыг эхлүүлж, нийгмийн үйлдвэрлэх хүчийг чөлөөлж хөгжүүлэхийг эрмэлзэн, хүмүүсийн амьжиргааг баталгаажуулах, сайжруулах тал дээр урьд өмнө байгаагүй амжилтад хүрсэн. ХКН-ын 18-р их хурлаас хойш Намын төв хороо ядуурлыг бууруулах асуудлыг засаглалын тэргүүлэх байр сууринд тавьж, ядуурлыг бууруулах ажлыг чинээлэг нийгмийг цогцлоон байгуулах үндсэн зорилт болгон авч үзсэнээр нийт ард олны оролцоотой тэмцлийг зохион байгуулав. Өнгөрсөн найман жилийн хугацаанд нам, ард түмэн бүхий л саад бэрхшээлийг даван туулж, ядуурлыг бууруулах томоохон түүхэн ололт амжилтад хүрч чадсан. Хөдөө бүс нутгийн хүн ам бүгд ядуурлаас ангижирснаар чинээлэг нийгмийг бүтээн байгуулах ажилд чухал хувь нэмэр оруулсан. Ядуурлаас ангижирсан бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжил нь БНХАУ-ын эдийн засаг, нийгмийн хөгжлийн ерөнхий төлөвт түүхэн өөрчлөлтөд оруулсан юм. Ядуурлаас ангижирсан хүмүүсийн сэтгэхүйн хандлага шинэчлэгдэж, өөртөө итгэх итгэл, зориг нэмэгдсэн. Нам ба олон түмний хоорондын харилцаа мэдэгдэхүйц сайжирч, хөдөө орон нутагт намын эрх барих үндэс суурь улам бат бөх болжээ. Хятадын ядуурлыг бууруулах засаглалын загварыг бий болгож, дэлхийн ядуурлыг бууруулах ажилд чухал хувь нэмэр оруулсан байна.
Цаг үе баатрыг бүтээдэг, агуу бүхэн энгийн байдаг. Ядуурлыг бууруулах ажилд хэдэн сая ажилтнууд гарамгай ажиллан, шаргуу хөдөлмөрлөж, орь залуу насаа ядуурлыг бууруулах ажилд зориулсан төдийгүй, хүний сэтгэлийг хөдөлгөсөн түүхийг бичиглэсэн юм. Энэхүү хатуу ширүүн тэмцэлд 1800 гаруй нөхөд өөрийн амь насаа зориулж, хүмүүст намын гишүүний уг санаагаа мартахгүй эрхэм зорилгыг харуулсан юм. Ядуурлын эсрэг тэмцэлд амь биеэ зориулсан эдгээр хүмүүсийг нам, ард түмэн нь хэзээ ч мартахгүй, мартаж үл болно. Бүх шатны намын хороо, засгийн газрууд эдгээр нөхдийн хамаатан саднуудад санаа тавьж, ядуурлыг бууруулах баатруудын сэтгэл хөдлөм үйлс, чин сэтгэлийг сурталчилж, орчин үеийн социалист улс орныг бүрэн бүтээн байгуулах, хоёр дахь “зуун жилийн зорилго”-ыг биелүүлэхэд олон түмнийг уриалан урамшуулах ёстой.
Ши Жиньдин дарга:
- Ядуурлыг бууруулах чиглэлээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ололт амжилт нь намын хүчирхэг удирдлага, Хятад үндэстний бие даах чадвар, шаргуу зүтгэл, Хятад улс байгуулагдсанаас хойш, ялангуяа өөрчлөлт нээлтээс хойш хуримтлагдсан бат бөх материаллаг үндэс суурь дээр тулгуурладаг төдийгүй, нийт нам, улс орон, үндэстнүүдийн ард түмний эв нэгдлээс шалтгаална. Үндэсний нөхцөлд үндэслэн бид ядуурлыг бууруулах тухай журмын дагуу цогц арга хэмжээг нэвтрүүлсэн. Ингэснээр үр дүнтэй бодлогын тогтолцоо, ажлын систем, институцийн тогтолцоог бүрдүүлж, Хятадын онцлог бүхий ядуурлыг бууруулах замд орж, хятадын шинж чанар бүхий ядуурлын эсрэг онол бүрдсэн юм. Үүнд, намын удирдлагыг чанд баримталснаар ядуурлыг бууруулах улс төр, зохион байгуулалтын баталгааг хангасан байна. Ард түмнээр гол болгосон хөгжлийн сэтгэлгээг баримталж, нийтлэг хөгжил цэцэглэлтийн замаар тууштай явсан. Хүчин чармайлтаа томоохон ажлуудад төвлөрүүлж чаддаг манай орны социалист системийн улс төрийн давуу талуудыг тодруулж, нийт иргэдийн ядуурлыг бууруулах нийтлэг хүсэл зориг, хамтарсан үйл ажиллагааг бүрдүүлсэн. Ядуурлыг бууруулах зорилтот стратегийг баримталж, ядуурлын үндсэн шалтгааныг арилгах хөгжлийн аргыг ашиглав. Ядуу буурай хүмүүсийн урам зориг, санаачилга, бүтээлч сэтгэлгээг дайчилж чадсан. Эв санааны нэгдэл, харилцан туслалцааны ач тусыг сурталчилж, ядуу буурай хүмүүст туслах уур амьсгалыг бий болгосон. Түүнчлэн урт удаан хугацааны туршид бидний баримталж, тасралтгүй хөгжүүлэх ёстой үйл хэрэг болно гэж онцлон тэмдэглэв.
Дарга Ши Жиньпин ядууралтай хийсэн тэмцлийн ялалт нь манай нам ард түмнийг нэгтгэж, сайн сайхан амьдралыг бий болгон нийтлэг хөгжил цэцэглэлтийн замд орох зангилааны алхам болсон. Үүний зэрэгцээ ядуурлыг бууруулах нь төгсгөл биш, харин шинэ амьдрал, шинэ тэмцлийн эхлэх цэг юм. Хөгжлийн тэнцвэрт бус байдал, хот хөдөө бүс нутгийн хөгжлийн ялгааг багасгаж, хүний бүх талын хөгжил болон нийт иргэдийн нийтлэг хөгжлийн зорилгыг биелүүлэхэд бидний замын хүзүү урт байсаар байна. Бидэнд ямар ч амрах зав чөлөө байхгүйн зэрэгцээ одоо байгаагаасаа улам илүү сайн байдалд хүрэхээр зүтгэх хэрэгтэй. Ядуурлыг бууруулах ололт амжилтыг хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх зэрэг ажлуудтай уялдуулан, ядууралд эргэн орж ядуурал үүсгэх хандлагатай хүмүүсийн хяналтыг чангатгаж, ядуурлаас гарсан бүс нутгийн аж үйлдвэрийн салбарт урт хугацааны дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Ядуурлаас болж нүүлгэн шилжүүлсэн хүмүүст үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Ядуурлаас ангижирсан хошуу, шянийг дэмжиж, тусламжийн үндсэн бодлогын ерөнхий тогтвортой байдлыг хадгалахын тулд шаргуу ажиллах ёстой. Тосгонд суугаа нэгдүгээр нарийн бичгийн дарга, ажлын багийн тогтолцоо, зүүн ба баруун бүс нутгийн хамтын ажиллагаа, түншийн туслалцаа, нийгмийн тусламжийн системийг бэхжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ нөхцөл байдал, үүрэг даалгаврын дагуу зохицуулалт хийх шаардлагатай. Ядуурлыг бууруулах ажилд холбогдсон бүхий л шатны Намын хороо, Засгийн газрын үүрэг хариуцлагын хяналт шалгалтыг үргэлжлэн зохион байгуулж, дахин ядуурлын байдалд өргөнөөр орохоос урьдчилан сэргийлэх шаардлагатай гэсэн байна.
Хөдөө бүс нутгийн сэргэн хөгжилт бол Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалтын чухал үүрэг юм. Хөгжлийн шинэ үе шат, хөгжлийн шинэ үзэл баримтлал, хөгжлийн шинэ хэв маягаас үүдэлтэй шинэ нөхцөл байдал, дэвшүүлсэн шинэ шаардлагад үндэслэн бид "Хөдөө тосгон, хөдөө аж ахуй, тариаланчид"-ын хоорондын асуудлыг намынхаа тэргүүлэх зорилт болгон шийдвэрлэх ёстой. Хөдөө аж ахуй, хөдөө тосгоныг хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллан, Хятадын онцлогтой социалист хөдөө тосгоныг бүтээн байгуулах замаар явж, хот хөдөөгийн хөгжлийн ялгааг үргэлжлүүлэн багасгаж, бага орлоготой хүн ам, хөгжөөгүй газар нутгийн хоцрогдмол байдлыг өөрчлөх үйл явцыг биелүүлнэ. Хөдөө тосгоныг хөгжүүлэх стратеги бодлогыг хэрэгжүүлэх нь ядуурлыг бууруулах ажлаас багагүй хэцүү байдалтай нүүрлэх нь мэдээж. Энэ нөхцөл байдал хөдөө аж ахуй, хөдөө тосгоны илүү хүчирхэг орчин үеийн шинэчлэлийг түргэсгэх бодлогын тогтолцоо, ажлын систем, институцийн тогтолцоог боловсронгуй болгох. Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих илүү хүчирхэг боловсон хүчнүүдийг бэлдэх, өндөр чанар, өндөр үр ашигтай орчин үеийн хөдөө аж ахуй, хөдөө тосгоныг хөгжүүлэн байгуулж, хөдөө орон нутагт амьдрах, бизнес эрхлэхэд тохиромжтой, тариаланчид баян чинээлэг амьдрах шаардлага тавигдаад байгааг сайн ойлгож, чанд биелүүлэх ёстой.
Ши Жиньпин дарга мөн:
- Орчин үеийн социалист орныг байгуулах шинэ аялалдаа бид иргэдийн нийтлэг хөгжил цэцэглэлтийг дэмжих ажлыг илүү чухалчилж, урт удаан хугацаанд хичээнгүйлэн ажиллаж, эерэг хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Хүний бүх талын хөгжил, нийгмийн бүх талын дэвшлийг дэмжсэнээр олон түмний аз жаргалтай, аюулгүй байдлын мэдрэмжийг илүү баталгаатай, тогтвортой байлгах болно.
Өнгөрсөн үеэ эргээд харахад бид Хятад үндэстний олон мянган жилийн турш зовж ирсэн туйлын ядуурлын асуудлыг шийдвэрлэхэд асар их түүхэн ололт амжилтыг тогтоож, хүн төрөлхтний ядуурлыг бууруулах түүхэнд гайхамшиг бүтээсэн гэж үнэлэн хэлж болно. Ирээдүйг харахад орчин үеийн социалист улс орныг байгуулах зорилгын төлөө бид шаргуу ажилласаар байна. Нийт нам, бүх улс орон, үндэснүүдийн ард түмэн Намын Төв Хорооны эргэн тойронд илүү нягт нэгдэж, өөртөө итгэх итгэл, тууштай байдлаа бэхжүүлэн гуйвшгүй сэтгэлзүйн байдал, тэмцлийн цуцашгүй хандлагаар хичээнгүйлэн ажиллаж, хоёр дахь зуун жилийн зорилгоо биелүүлнэ гэж онцолсон байна.
Ши Жиньпин даргын хэлсэн үг ядуурлыг бууруулах ажлын тогтоосон амжилтыг зарлаж, чинээлэг нийгмийг байгуулан эхний зуун жилийн зорилгоо хэрэгжүүлж буй стратегийн өндөрлөгөөс ядуурлыг бууруулах агуу их ололт амжилтыг бүрэн баталгаажуулсан. Ядуурлыг бууруулах алдарт түүх, үнэ цэнтэй туршлагыг гүнзгий нэгтгэн дүгнэж, ядуурлыг бууруулах үзэл баримтлалыг дэлгэрэнгүй тайлбарлаж, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх, ядуурлыг бууруулах үр дүнг нэгтгэх, өргөжүүлэхэд тодорхой шаардлага дэвшүүлсэн. Энэ нь тодорхой чиг хандлагатай улс төр, үзэл суртлын хүчтэй удирдамжтай тул бид үүний тухай сурч судалж, ойлгож, сайн хэрэгжүүлэх ёстой. Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын Төв хорооны эргэн тойронд нэгдэж, шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалын дагуу "Дөрвөн ухамсар"-ыг болон "Дөрвөн өөртөө итгэх итгэл"-ийг бэхжүүлэн хамтдаа хичээнгүйлэн ажиллах. Тууштай тэмцэж, хөдөө бүс нутгийг сэргээн хөгжүүлэх ажлыг дэмжин, ядуурлыг бууруулах ажлын үр дүнг нэгтгэн өргөжүүлж, ХКН байгуулагдсаны 100 жилийн ойгоо үр дүнтэй угтахыг зөвлөж байна гэж Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд хурал даргалахдаа онцоллоо.

Хятад улсын ядуурлын эсрэг тэмцлийн тэргүүний хувь хүн, хамт олныг шагнан урамшуулах их хурал 02-р сарын 25-ны үдээс өмнө Бээжин дэх Ардын их хурлын ордонд боллоо
Синьхуа агентлаг Зургийг: ЯНЬ ЯНЬ

Ши Жиньпин нарын удирдлагууд ядуурлын эсрэг тэмцлийн тэргүүний хувь хүн, хамт олны төлөөлөгч, ядуурлыг бууруулах үндэсний тэмцэгч хүндэт цолны эзэн, ядуурлыг бууруулах ажилд амь биеэ золиосолсон хүмүүсийн хамаатан садны төлөөллийг хүлээн авч уулзан хамт зургаа авахуулав
Синьхуа агентлаг Зургийг: ЖЮЙ ПЭН
