solongonews
”Хятад улсыг танин мэдэхүй” хуралд мэндчилгээ илгээв
2019-10-27 19:13
“Хятад улсыг танин мэдэхүй” олон улсын хурал 10-р сарын 26-нд Гуанжөү хотноо нээлтээ хийв. БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ илгээсэн байна.

Ши Жиньпин мэндчилгээндээ:

- Өнөөдөр эдийн засгийн даяаршилд саад бэрхшээл тулгарч буй хэдий ч эдийн засгийн даяаршлын урсгалыг эргүүлэн буцааж болохгүй. Улс орнуудын ашиг сонирхол улам уялдан, хувь заяа нэгдсэн чиг хандлагатай болж байгаа ба илүү сайн сайхан амьдралыг цогцлоох нь улс орнуудын ард иргэдийн нийтлэг хүсэл мөрөөдөл болоод байна. Хятад бол эдийн засгийн даяаршлын ашиг шимийг хүртэгч, хувь нэмрээ оруулагч, энх тайвны хөгжлийн замаар тууштай замнагч, харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх нээлттэй стратегийг хэрэгжүүлэгч орон юм. Хятад улс нь дэлхийн нээлттэй эдийн засгийн хөгжлийг хөдөлгөх хүчээр сэлбэн, дэлхийн ард иргэдтэй хамтран эдийн засгийн даяаршлыг улам нээлттэй, багтаамжтай, хүртээмжтэй, тэнцвэртэй, хамтдаа ашиг хүртэх чиглэлээр хөгжүүлж, эдийн засгийн даяаршлын үр өгөөжийг дэлхийн улс орнуудын ард иргэдэд хүртээхийн төлөө хичээн зүтгэх болно гэжээ.

Найруулагч: С.Урьхан
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл