08-сарын 15-нд Хятад улсын дарга Ши Жиньпин БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д цахилгаан илгээж, БНСУ-ын засгийн газар байгуулагдсаны 73 жилийн ой тохиож байгаад баяр хүргэсэн байна.
Дарга Ши Жиньпин баярын цахилгаандаа: - БНХАУ, БНСУ сайн хөрш бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа эрүүлээр хөгжсөөр ирсэн юм. Цар тахал тархан дэгдсэнээс хойш хоёр орон цар тахлын эсрэг хамтдаа тэмцсэн бөгөөд хоёр талын олон салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг дайчлан шинэ үр дүнд хүрч, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааны өндөр түвшинг харууллаа. Энэ хоёр жил “БНХАУ, БНСУ соёлын солилцооны жил” байж, мөн ирэх жил нь БНХАУ, БНСУ-ын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиох учраас хоёр орны харилцааны хөгжилд шинэ боломж ирж байгаа юм. Миний бие хоёр орны харилцааны хөгжлийг маш чухалчлан үзсээр ирсэн. Эрхэм ерөнхийлөгч тантай стратегийн хэлхээ холбоог эрчимжүүлж, хоёр орны харилцааг илүү өндөр түвшинд хүргэж, мөн хоёр орон, хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө хүртээх бөгөөд бүс нутгийн энх тайван хөгжилд илүү хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж тэмдэглэжээ.
