ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хятад Шри Ланкагийн улс төрийн намууд Хятад Шри Ланкагийн дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой ба “Тутаргаар эрзэн солих гэрээ” байгуулсны 70 жилийн ойг тэмдэглэх хуралд 02-р сарын 17-ны өдөр баярын захидал илгээв.
Ши Жиньпин онцлохдоо "Одоогоос 70 жилийн өмнө Хятад, Шри Ланка олон саад бэрхшээлийг даван туулж, “Тутаргаар эрзэн солих гэрээ” түүхэн хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр орны найрсаг солилцооны үүд хаалга нээгдсэн юм. Дипломат харилцаа тогтоосны 65 жилийн турш, хоёр улс бие биенээ хүндэтгэж, нэгдэж, тусалж, эрх ашигт нийцсэн асуудлаар бие биенээ дэмжиж ирсэн билээ. Хятад, Шри Ланкийн харилцаа нь том жижиг орнуудын найрсаг зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон. "COVID-19"-ийн дэгдэлтийн дараа Хятад, Шри Ланка хоёр эе эвтэй байж, бие биедээ тусалж, уламжлалт найрамдалт харилцаа өндөр түвшинд хүрсэн".
Мөн "Хятадын Коммунист Нам Шри Ланкийн томоохон намуудтай найрсаг харилцаатай байж, ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулсан нь хоёр орны харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгсөн юм. Хятадын Коммунист нам Шри Ланкийн бүх улс төрийн намуудтай хамтаар чармайж, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг шинэ эхлэл болгож, Хятад, Шри Ланкийн уламжлалт найрамдлыг бэхжүүлж, хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлд улам илүү хувь нэмэр оруулахад ХКН бэлэн байна" гэжээ.
