solongonews
БНХАУ-аас ОХУ-д суух шинэ элчин сайд Москвад очив
2019-08-12 20:51
БНХАУ-аас ОХУ-д суух шинэ элчин сайд Москвад очлоо.

        БНХАУ-аас ОХУ-д суух шинэ элчин сайд Жан Ханьхүн 08-р сарын 10-нд Москвад хүрч очсон бол ОХУ-ын Гадаад харилцааны яамны Азийн ажил эрхэлсэн 1-р газрын орлогч дарга Александр Шманевский, ОХУ-ын Гадаад харилцааны яамны Үндэсний дипломат ёслолын албаны орлогч дарга Андрей Миляев, БНХАУ-аас ОХУ-д суугаа элчин сайд яамны дипломат ажилтан, хоёр орны сэтгүүлчид түүнийг онгоцны буудал угтан авсан байна.

Жан Ханьхүй: - Хятад, Оросын харилцаа бол маш чухал хоёр талт харилцаа төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм. Хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцаа шинэ цаг эринд шилжиж буй болохоор миний бие элчин сайдын яамны хамт олонтойгоо Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Владимир Путин нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтуудыг практикт хэрэгжүүлэхээр үргэлжлэн хичээн зүтгэж, хоёр орны харилцааг хөгжлийн шинэ түвшинд гаргахын төлөө хүчин зүтгэх болно гэж хэллээ.

Жан Ханьхүй, 1963 онд төрсөн, 1988 оноос дипломатч болж, өмнө нь Хятадын ГХЯ-ны Европ, Азийн газрын дарга, БНХАУ-аас Казахтсан улсад суух элчин сайд, ГХЯ-ны сайдын туслах, дэд сайд зэрэг алба хашиж байсан юм.

 

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл