Дарга Ши Жиньпин Хөхнуур мужид ажиллав
2021-06-08 09:33
ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин энэ сарын 07-ны өдөр Хөхнуур мужид ажиллав.

Тэрээр мөн өдрийн үдээс хойш Шинин хотын “Шэн Юань” хивсний үйлдвэрийн группт очиж, орон нутгийн түүхий эдийн нөөцийн давуу талыг бүтээлч дизайнтай уялдуулан бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлж, иргэдийн ажил эрхлэлт ба орлогыг нэмэгдүүлж байгаа байдалтай танилцсан байна. Дараа нь Ши Жиньпин Шинин хотын Вэньхүй гудамжны хороо зэргээр очиж, намын үндсэн шатны бүтээн байгуулалт, үндэстний эв нэгдэл зэрэг байдалтай танилцжээ.





Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
