Ши Жиньпин: Аз жаргалыг тэмцэж олсон юм
2020-11-13 16:08
Ши Жиньпин: Аз жаргалыг тэмцэж олсон юм
11-р сарын 12-нд Ши Жиньпин Наньтун хотын Үшаний Биньжянд хүрч, Хөх мөрний эргийн бүсийн байгаль орчныг ерөнхийлөн засах, Хөх мөрөнд загас агнуур хийхийг хориглох бодлого хэрэгжилтийн байдалтай танилцжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, 1978 онд намайг Үшань нутагт ажиллаж байсантай харьцуулбал үнэхээр танигдахгүй болж өөрчлөгдлөө, өнөөдрийн аз жаргалыг та нар өөрөө бүтээн, тэмцэж олсон гэжээ.
Наньтунгийн музейтэй танилцах үедээ Ши Жиньпин: Хятадын ойрын үеийн алдарт бизнесмен, улс төрч, соён гэгээрүүлэгч Жан Жяний түүх нь өнөөдрийн хүүхэд залуусын хүмүүжилд чухал ач холбогдолтой юм гэжээ.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
