solongonews
“Төр улсыг засах тухай шинэ практик- Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал үйл ажиллагааны сонгомол” хэвлэгдэв
2019-08-02 16:38
“Төр улсыг засах тухай шинэ практик- Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал үйл ажиллагааны сонгомол” хэвлэгдлээ.

    Синьхуа агентлагийн зохион байгуулж, редакторлан бичсэн “Төр улсыг засах тухай шинэ практик- ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал үйл ажиллагааны сонгомол” -ыг сүүлийн үе Синьхуа хэвлэлийн газар улсын хэмжээнд нийтэлсэн байна.
Тус сонгомол дээд доод хоёр номтой бөгөөд 2012 оны ХКН-ын XVIII их хурлаас 2017 оны XIX их хурал болохоос өмнөх Синьхуа агентлагийн нийтэлсэн ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал үйл ажиллагааны тухай мэдээ мэдээлэл, тусгай тэмдэглэл, сурвалж зэрэг 129 чухал өгүүлэл, 240 зургууд хавсаргасан нь ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний олон чухал уулзалтууд, томоохон арга хэмжээнд оролцож, арван хэдэн муж, өөртөө засах орон, хотуудад хүрч ажил байдалтай танилцсан, 5 тивийн арван хэдэн улс оронд айлчилсан гайхалтай байдлыг үнэн мөнөөрөө номдоо тэмдэглэн оруулсан байна. Энэ нь Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний нам, ард түмнийхээ төлөө хийж буй уйгагүй хичээл зүтгэл, эрхэм үүрэг хариуцлагаа гүйцэтгэж буйг бүх талаар харуулсан төдийгүй Ши Жиньпинээр удирдуулсан ХКН-ын төв хорооны төр улсыг засах тухай агуу их практикийг тусгаж, дарга Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалын практикийн логик, агуулгыг гүнзгий тайлбарласан юм. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл