Хятад улсын дарга Ши Жиньпин "Бүс ба зам" санаачилгыг санал болгосон цагаас хойш Монгол Улс "Бүс ба зам" санаачилгыг үргэлж дэмжиж ирсэн. Мөн хоёр улс энэ хүрээнд хэд хэдэн чухал ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
“Бүс ба зам” санаачилгын хүрээнд Хятад, Монгол хоёр улс 2017 онд "‘Талын зам’, ‘Бүс ба зам’ санаачилгын уялдааг дэмжих тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Үүний зэрэгцээ санамж бичгийг хэрэгжүүлэх, хоёр талын байгуулсан зөвшилцлийг урагшлуулах зорилгоор БНХАУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын "Талын зам", "Бүс ба зам" санаачилгыг хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2019 онд хоёр улс гарын үсэг зурлаа. “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд бодлогын тохиргоо хийх, худалдааг дэмжих, дэд бүтцийн холболт, санхүүгийн нэгдэл, хүмүүнлэгийн харилцаа зэрэг 15 төслийг багтаасан.
Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор нь ”Бүс ба зам” санаачилгын чухал хэсгүүдийн нэг юм. Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт нь гурван талт худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, транзит тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэх замаар Хятад, Монгол, Оросын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд оршино.
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийв. Уулзалтын үеэр хоёр тал өргөн цар хүрээнд хэлэлцүүлэг хийсэн. Түүний нэг агуулга нь уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэсэн, цөлжилттэй тэмсэн талаар бие биенийхээ арга хэмжээг өндөр үнэлсэн. Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Бүс ба зам” санаачилгыг “Талын зам” санаачилгатай уялдуулан Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын байгууллыг ахиулж, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлж, Монголын Улсын нэн сайн нэг түргэн хөгжлийг дэмжихэд Хятадын тал бэлэн байна. Мөн Монгол Улсын тэрбум мод тарих төлөвлөгөөг Хятадын тал дэмжиж, Монгол Улстай цөлжилтөөс сэргийлэх төслийн талаар хамтран ажиллахад бэлэн байна.
