05-р сарын 06-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Хятадын ухуулах яамны сайд Хуан Күньмин "Дижитал Хятадыг бүтээн байгуулах II форум"-ын нээлтэд оролцож, чухал үг хэлж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний интернетийн хүчирхэг улсын тухай чухал үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлэх, дижитал Хятад, ухаалаг нийгмийн бүтээн байгуулалтыг дэмжих, мэдээлэлжүүлэлтийн дагуулах үүргийг гүйцэд ашиглан, өндөр чанартай хөгжлийг шинэ эрч хүчээр сэлбэхийг онцолсон байна.
Хуан Күньмин: Гол гол технологийг эзэмших нь юунаас ч чухал, олон төрөлд шинийг санаачлан, оюуны өмчийн эрхийг хамгаалан, инновацийн шинэ амжилт гаргах хэрэгтэй. Мэдээллийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг түргэтгэн, хот хөдөөгийн мэдээллийн нөөцөө хуваалцан, мэдээллийг чөлөөтэй болгон, дижитал зөрүүг багасган, тоон системийн эрч хүчийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үйлдвэрлэлийн дижитал хөгжлийн чигийг баримтлан, уламжлалт үйлдвэрлэлийн ногоон хөгжлийг хурдасган, шинэ технологи, шинэ хэлбэр загварыг бий болгон, эдийн засгийн шинэ өсөлтийг бий болгох хэрэгтэй. Мэдээллийг ардад хүртээмжтэй, хялбар, ашигтай байлган, ард иргэдэд үйлчлэх зам сувгийг өргөтгөн, олон нийтийн үйлчилгээний эрх тэгш, хүртээмжтэй, хялбаршуулсан байдлыг дээшлүүлэх хэрэгтэй. Нээлттэй хамтын ажиллагаа, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх бодлогыг баримтлан, дэлхийн олон орны интернетийн орон зайд хамтран ажиллаж, илүү нээлттэй байдлаар дэлхийн дижитал эдийн засгийн хөгжилтэй мөр зэрэгцэх хэрэгтэй гэжээ.
