solongonews
Хянганы ойн талбайгаас ирсэн төлөөлөгч Жөү-Иже
2021-03-07 08:45
Өмнө нь би 30 хэдэн жилийн турш мод огтлогч байсан, Харин одоогийн ойн хамгаалагч болсон гэж өөрийгөө танилцуулж байлаа. 

  Тэрээр ажилд орохдоо өдөрт мод огтолж галт тэргэнд ачдаг байжээ. Жөү-Иже:

- Хожим нь улсаас байгалийн ойг хамгаалж, экологийг сайжруулах төсөл хэрэгжүүлсэн юм. Одоо Хянганы шугуйд зэрлэг амьтан олширч, зээр, хүрэн баавгай олноор харагдах болсон. 2018 онд ой болон намгархаг газрын экологийн системийн үйлчилгээний өртөг 615,974 тэрбум юаньд хүрж, үүнээс бид  “Хөхөмдөг ногоон уул ус бол алт мөнгөн уул юм”  гэдгийг гүнзгий ойлгосон ярьлаа. 

Ши Жиньпин дарга:

- Мод огтлогчоос ойн хамгаалагч болсон чинь Хятад улсын аж үйлдвэрлэлийн бүтцэд өөрчлөлт оруулж байгааг харуулсан. Таны хэлсэн экологийн системийн үйлчилгээний өртөг гэгч бол ногоон ДНБ юм. Экологи нь өөрийн өртөгтэй. Үүнд ой шугуй нь өртөгтэй төдийгүй, хүчилтөрөгч ялгаруулж байгаагаараа ч үнэ өртөгтэй юм. Ойжуулалт сайн бол жуулчид их ирнэ, ойн эдийн засаг ч хөгжих болно гэж хэлсэн байна.  

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://cpc.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл