2019 оны Дэлхийн шинэ эрчим хүчний авто машины их хурал 07-р сарын 02-нд Хайнань мужийн Бө-Аод болсон юм. Хуралд Хятад улсын дарга Ши Жиньпин баярын захитал илгээж, халуун баяр хүргэсэн байна.
Дарга Ши Жиньпин захидалдаа: "Өнөөгийн технологийн шинэ хувьсгал, үйлдвэрлэлийн өөрчлөлт хөгжлийн дагуу шинэ эрчим хүчний авто машин хөгжлийн шинэ үе шатандаа орж, олон орны эдийн засгийн өсөлтөд эрч хүчтэй, шинэ хөдөлгөх хүч болсон төдийгүй хүлэмжийн хийн ялгарлалтыг багасгах, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах, дэлхийн экологи, байгаль орчныг сайжруулахад тустай юм гэж бичжээ.
Тэрээр: - Хятад улс ногоон, нүүрстөрөгч багатай, тогтвортой хөгжлийн замаар тууштай явах бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтдаа шинэ эрчим хүчний авто машины технологийн шинэчлэл, холбогдох үйлдвэрлэлийг хөгжүүлж, үзэсгэлэнт сайхан дэлхий ертөнцийг бүтээн байгуулахын төлөө, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад улам их хувь нэмэр оруулах болно гэж илэрхийллээ.
