solongonews
ХКН-ын удирдлага ард иргэдээ ядуурлаас ангижруулах баталгаа юм
2020-12-18 09:33
ХКН-ын удирдлага бол ард иргэдээ ядуурлаас ангижруулах баталгаа юм.

     Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 12-р сарын 17-нд хэвлэлийн бага хурлын үеэр:

- ХКН-ын удирдлага бол ард иргэдээ ядуурлаас ангижруулах, сайн сайхан амьдрал эдлүүлэх үндсэн баталгаа юм гэж хэлэв.

Эх сурвалжаас үзвэл "БРИКС-ийн эцэг" хэмээн нэрлэгдсэн Их Британий Хатан хааны олон улсын судалгааны хүрээлэнгийн захирал, нэрт эдийн засагч Жил Онил саяхан сэтгүүлчид ярилцлага өгөхдөө:

- Хятадын Коммунист Намын урт хугацааны засаглал болон Хятадын аж үйлдвэржилтийн үйл явц нь Хятад улсын ядуурлыг бууруулах ажилд баталгаа хангасан гэж хэлсэн байна. Үүнтэй холбогдуулан Ван Вэньчинь:

- ХКН-ын ард түмнээ дээдлэх, хүнээр төв болгох үзэл баримтлалыг баримталж буй гэдгийг Онилын хэлсэн үг харууллаа. ХКН-ын 18-р их хурлаас хойш Ши Жиньпинээр төв болгосон Намын төв хороо ядуурлыг бууруулах ажлыг улс орны засаглалыг ажлын гол чиглэл болгон хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их цар хүрээтэй ядуурлаас ангижруулах аяныг өрнүүлж, 100 сая иргэнээ ядуурлаас ангижруулсан нь дэлхий нийтийг гайхшруулсан чухал амжилт юм. ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятад улс 500 мянган боловсон хүчнээ тосгоны намын даргаар томилон, гурван сая боловсон хүчнээ тосгоны ядуурлыг бууруулах ажилд оролцуулсан юм. Энэ нь ХКН ард түмнийхээ аз жаргал, Хятадын үндэстний сэргэн мандалтыг биелүүлэхээр эрхэм зорилгоо болгож буйг харуулж, мөн ХКН-ыг гүтгэж, нам болон ардын харилцаанд яс хаядаг тэдгээр улс төрчдөд барьсан хариу юм гэж илэрхийлээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл