ХКН-ын Төв хорооны Түүх, Утга зохиолын хүрээлэнгээс орчуулсан “Ши Жиньпиний цар тахлаас урьдчилан сэргийлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг зохицуулах тухай чухал сонгомол бүтээлүүд”-ийн Англи хэл дээрх хувилбарыг “Ши Жиньпиний цар тахлаас урьдчилан сэргийлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг зохицуулах тухай чухал сонгомол бүтээлүүд”-ийн Хятад хувилбарыг уг хэвлэлийн газраас 2020 оны 10-р сард нэгэнт хэвлүүлэн тархаасан бөгөөд үүнд Ши Жиньпин даргын 43 чухал өгүүллэг багтжээ. Гадаадын уншигчдад унших, ойлгоход хялбар болгох үүднээс англи хувилбарын холбогдох агуулгад зүүлт хадсан байна. Номын англи хувилбарыг хэвлүүлснээр гадаадын уншигчдад дарга Ши Жиньпиний ард түмний амь нас,эрүүл мэндийг эн тэргүүнд тавих, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг бүтээн байгуулах зэрэг агуулгын тухай бүрэн ойлгоход нь туслах болно. Мөн Ши Жиньпин даргаар төв болгосон Намын Төв Хорооны “COVID-19”-ийн дэгдэлтийн хүнд хэцүү үед авсан хариу арга хэмжээ, эдийн засаг, нийгмийн хурдтай сэргэлт, хөгжилд хүрэхэд чиглүүлж байгуулсан хүчин чармайлт болон гайхалтай үр дүнгийн тухай ойлголт авч, Хятадын тогтолцооны асар их давуу тал, хүн төрөлхтний хамтын цогцыг бүтээн байгуулах ач холбогдлын тухай олон улсын хамтын нийгэмлэгийн гүн гүнзгий ойлголтыг бий болгоход чухал хувь нэмэр оруулсан байна.
Нэгэн чухал бүтээлийн англи хэл дээрх хувилбар хэвлэгдэв
2020-12-14 10:41
Нэгэн чухал бүтээлийн англи хэл дээрх хувилбар хэвлэгдэв.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
