Орон нутгийн цагаар 11-р сарын 14-нд Бразилиад Хятад улсын дарга Ши Жиньпин Өмнөд Африкийн ерөнхийлөгч Рамафосатай уулзав. Ши Жиньпин: Хятад, Өмнөд Африк хөгжиж буй том орон, шинэ зах зээлтэй эдийн засгийн цогцын хувьд, дотооддоо эдийн засгаа хөгжүүлэх, ардын амьжиргааг сайжруулах хүнд үүрэг хүлээж, гадаадад харилцаанд олон талт үзлийг гуйвшгүй хамгаалах, ганц талт үзэл болон дээрэнгүй ажиллагааг эсэргүүцэх хэрэгтэй. Өмнөд Африктай нягт хамтран ажиллаж, Хятад Өмнөд Африкийн стратегийн бүх талын түншийн харилцааг хэлбэрэлтгүй хамгаалж, хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Хоёр тал стратегийн хэлхээ холбоогоо үргэлжлэн хэвээр хадгалж, намын харилцаа, засаглалын туршлагаа солилцохыг эрчимжүүлж, харилцан анхаарч буй ашиг сонирхол, томоохон асуудлаарх харилцан ойлголцлоо дэмжиж, хоёр талт худалдаа, хөрөнгө оруулалтыг идэвхтэй өргөжүүлж, үйлдвэрлэлийн чадавх, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, "Бүс ба зам"-ыг хамтдаа байгуулна. Өмнөд Африкийн талтай хамтдаа хичээж, БРИКС-ийн орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын байгуулалтыг ахиулж, олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаарх уялдаа холбоогоо хэвээр хадгалж, олон улсын шударга ёсыг хамгаалахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
Рамафоса : ХКН Хятадын ард түмнийг удирдаж олсон аугаа амжилтыг Өмнөд Африк сайшааж байна. Хятадын хөгжил дэвшлийг хэлбэрэлтгүй дэмжиж, олон улсын хэмжээнд Хятадад чиглэсэн ганц талт дээрэнгүй ажиллагаа, Хятадын аж ахуйн нэгжид шударга бусаар хандаж буй байдлыг эрс эсэргүүцэн, Хятад улс өөрийн бүрэн эрх, зүй ёсны ашиг сонирхлоо хамгаалахыг дэмжинэ. ХКН-тай нам хоорондын харилцаа холбоогоо эрчимжүүлэхэд Өмнөд Африк бэлэн байна. Хоёр талын эдийн засаг худалдаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хиймэл оюун ухаан зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг Өмнөд Африк хүсэж байна. Хятадын олон олон аж ахуйн нэгж Өмнөд Африк хөрөнгө оруулж, бизнес эрхлэхийг сайшааж байна гэжээ.
