solongonews
Хятад, Японы хүмүүнлэгийн салбарын солилцооны дээд хэмжээний зөвшилцлийн механизмын анхдугаар хуралд баярын цахилгаан илгээв
2019-11-25 16:19
Хятад, Японы хүмүүнлэгийн салбарын солилцооны дээд хэмжээний зөвшилцлийн механизмын анхдугаар хуралд баярын цахилгаан илгээлээ


     Хятад улсын дарга Ши Жиньпин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар 11-р сарын 25-нд Тохио хотноо болж байгаа Хятад, Японы хүмүүнлэгийн салбарын солилцооны дээд хэмжээний зөвшилцлийн механизмын анхдугаар хуралд баярын цахилгаан илгээсэн байна.

    Ши Жиньпин дарга:

- Хятад, Япон хөрш орон гүн зузаан түүх соёлын барилдлагатай. 2000 гаруй жилийн турш хоёр орны ард иргэд харилцан суралцаж, өөр өөрийн хөгжлөө ахиулан, тэр тусмаа Азийн соёл иргэншлийн хөгжилд хувь нэмрээ оруулсан юм. Дэлхий нийт зуун жил тохиолдоогүй өөрчлөлт хувиралттай тулгараад байгаа өнөө үед хүн төрөлхтөн хамтдаа сорилтыг даван туулах ч тэр, сайн сайхан маргаашийг цогцлооход ч гэсэн соёлын хүчин зүйл маш чухал ач холбогдолтой. Дэлхийн орнуудын иргэд ерөнхий чиг хандлагыг ухамсарлаж, чиг хандлагад дасан зохицож, солилцоогоо бэхжүүлэн, хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ хуудсыг хамтдаа бичилцье. Өнөөгийн байдлаар Хятад, Японы харилцаа сайжирсаар байна гэж бичжээ.

    Хятад, Япон хоёр тал энэхүү механизмыг сайтар ашиглан, хүмүүнлэгийн салбарын солилцоо, иргэдийн ойлголцлыг бэхжүүлж, Хятад, Японы харилцааг шинэ эрин үеийн шаардлагад нийцүүлэн байгуулах, хөгжүүлэхэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг хүсэж байна гэсэн байна. Шинзо Абэ баярын цахилгаандаа, Японы, Хятадын хүмүүнлэгийн салбарын солилцооны дээд хэмжээний зөвшилцлийн механизм бол миний бие болон Ши Жиньпин дарга Осакагийн уулзалтаар зөвшилцөлд хүрч, нэн өргөн хүрээний солилцоо хийж, хоёр орны иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой юм. Энэхүү механизм нь хоёр талын харилцааны шинэ эрин үеийн хоёр орны иргэдийн харилцааг бэхжүүлж, Япон, Хятадын харилцааны шинэ хуудсыг сөхөхөд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна гэж дурдсан байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл