solongonews
Вэй Фэнхэ НҮБ-ын Энхийг сахиулах сайд нарын Ⅳ бага хуралд видео илтгэл тавив
2021-12-08 11:03
Вэй Фэнхэ НҮБ-ын Энхийг сахиулах сайд нарын Ⅳ бага хуралд видео илтгэл тавив.

   Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ 12-р сарын 07-ны өдөр болсон НҮБ-ын Энхийг сахиулах сайд нарын Ⅳ бага хуралд видео илтгэл тавьсан байна.

Тэрээр илтгэлдээ:

- Энэ жил Хятад улс НҮБ-д хууль ёсны суудлаа сэргээсний 50 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд үүрэг хариуцлагаа бүрэн гүйцэтгэсэн. Сүүлийн жилүүдэд Хятад улс Ши Жиньпин даргын НҮБ-ын энхийг сахиулах дээд хэмжээний уулзалтын амлалтаа бүрэн биелүүлж, чухал үр дүнд хүрсэн. Энхийг сахиулах үйл ажиллагаа нь НҮБ-ын олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах чухал арга барил бөгөөд туршлагыг нэгтгэн дүгнэх үндсэн ажил дээр тасралтгүй сайжруулж байх ёстой. Хятадын тал энхийг сахиулах хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн энх тайвныг сахин хамгаалах үйлсэд шинэ, улам их хувь нэмэр оруулахын төлөө бүх талуудтай гар нийлэн хичээн ажиллах болно гэж илэрхийллээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл