solongonews
Хятад-Төв Зүүн Европын орнуудын удирдагчдын уулзалтаас юуг хүсэж байгаа вэ
2021-02-09 22:26
Хятад-Төв Зүүн Европын орнуудын удирдагчдын уулзалтаас юуг хүсэж байгаа вэ?

09-нд Бээжинд Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ: Хятад-Төв Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаа бол эдгээр орнуудын хамтын хүслийн дагуу хамтын хэрэгцээ, хамтын хөгжилд суурилан хамтдаа бүрдүүлсэн бөгөөд бүс нутаг дамнасан хамтын ажиллагааны индэр болох юм, тэр нь Хятад-Төв Зүүн Европын орнуудад хамтын хөгжлийн боломж бүрдүүлсэн өгсөн байна гэжээ.

Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: “9 жилийн турш Хятад-Төв Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны механизмын бүтээн байгуулалт өдөр ирэх тусам төгөлдөржиж, баялаг үр бүтээл олсон байна. Энэ удаагийн дээд хурлыг Ши Жиньпин дарга өөрийн биеэр даргалж, хамтын ажиллагааны механизм байгуулагдснаас хойших хамгийн их дээд хэмжээний удирдагчдын уулзалт болж, талууд Хятад-Төв Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны 9 жилийн замнал болон туршлагыг эргэцүүлэн дүгнэсэн суурин дээр, шинэ сэтгэхүйг хайн судалж, шинэ санаачилга дэвшүүлж, халдвартай тэмцэх хамтын ажиллагаа болон халдварын дараах эдийн засгийн сэргэлт хөгжилд тус дэм болж, хамтын ажиллагааны ирээдүйн хөгжлийн чиглэлийг удирдан төлөвлөж, хөгжлийн зураг төсөвийг зурж, Хятад-Төв Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаа тэрчлэн Хятад Европын стратегийн бүх талын түншийн харилцаанд шинэ хөдөлгөгч хүчин сэлбэх болно” гэжээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл