solongonews
Хятад, Монголын орчуулагчдын уулзалт ярилцлага Хөххотод болов
2019-12-04 20:30
Хятад, Монголын орчуулагчдын уулзалт ярилцлага Хөххотод боллоо.

    Өвөр Монголын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж буй Хятад, Монгол орчуулагчдын уулзалт ярилцлага энэ сарын 4-ний өдрийн үдээс өмнө Хөххотод нээлтээ хийгээд байна.

Уулзалтад Монгол Улсын Монгол, Хятадын орчуулагчдын нийгэмлэгийн орлогч дарга Ц.Сүрэнжаваар ахлуулсан 18 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож Хятадын талаас Өвөр Монголын орчуулагчдын нийгэмлэг, холбогдох их дээд сургууль, албан байгууллагын орчуулгын газар, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцов.

Уулзалтаар Өвөр Монголын Утга урлагийнхны холбооны орлогч тэргүүлэгч, Өвөр Монголийн орчуулагчдын нийгэмлэгийн тэргүүлэгч Улаантуяа "Шаардлагад үндэслэн хамтын ажиллагаагаа тэлж орчуулгын солилцооны ажлын шинэ цаг үеийг нээе” сэдвээр, Өвөр Монголын Их Сургуулийн профессор Насан-Урт “Монгол хэлний машин орчуулгын тухай өгүүлэх нь” сэдвээр, Хятад улсын Төвийн радио телевизийн ерөнхий хорооны Ази Аферикийн орны хэлний төвийн монгол хэлний хэлтсийн эрхлэгч Гэрэлт “Хятад, Монгол хэлний орчуулгын чанарыг дээшлүүлэх тухай өгүүлэх нь” сэдвээр, Монгол Улсын Отгонтэнгэр их сургуулийн орлогч захирал н.Номин “<Ши Жиньпиний төр улсыг засах тухай> номын орчуулгын тухай” сэдвээр, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн үг хэл, үсэг бичгийн судалгааны газрын судлаач Б.Баяртуяа “Орчуулгын чанарыг сайжруулахад нэр томъёоны зөв оноолт чухал болох нь” гэсэн сэдвээр тус тус илтгэл тавьлаа.

   Хятад, Монгол орчуулагчдын нийгэмлэг байгуулагдсанаас хойш “Ши Жиньпин төр улсыг засах тухай (нэгдүгээр боть)” номын кирилл монгол хэлний хэвлэлийг багтаасан “Улаан асрын зүүд”,“ Лү Шюнь-ний утга зохиолын шагналт бүтээлийн түүвэр” зэрэг 100 гаруй төрлийн ном, “Ээж аавын хайр”, “Бээжингийн залуучууд” зэрэг 1600 гаруй ангит 36 кино орчуулж, Монгол Улсын иргэдэд хүртээл болгосон байна. Мөн Монгол Улсын “Тунгалаг тамир” номын хятад хэлний хэвлэл, “Түргэн үйлчилгээний цагийн охид” зэрэг кинонуудыг Хятад улсын иргэдэд хүртээл болгоод байгаа юм.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл