solongonews
Ши Жиньпин Франц, Германы удирдлагуудтай видео уулзалт хийв
2022-03-09 09:07
Ши Жиньпин Франц, Германы удирдлагуудтай видео уулзалт хийв.

Хятад улсын дарга Ши Жиньпин 03-р сарын 08-ны өдөр Бээжин хотод Францын ерөнхийлөгч Макрон, Германы канцлер Шольц нартай видео уулзалт хийлээ.

Ши Жиньпин онцлохдоо "Өнөөгийн дэлхий нийтэд зуун жилд тохиолдоогүй  томоохон өөрчлөлтүүд тулгарсны улмаас дэлхийн чанартай сорилтыг авчирсан тул дэлхийн чанартай хамтын ажиллагаа шаардагдаж байна. Хятад, Европ энх тайван, хөгжил, хамтын ажиллагааг ахиулах талаар  олон нийтлэг талтай. Бид үүрэг хариуцлагаа ухамсарлан өөрчлөлт хувиралт ихтэй дэлхийн нийтэд илүү тогтвортой, тодорхой байдлыг бий болгох ёстой. Хоёр тал яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, хамтын ажиллагааг тууштай баримталж, Хятад Европын харилцааг урт хугацаанд эрүүлээр хөгжүүлэх ёстой. Хятад улсын хөгжил нь Хятад Европын хамтын ажиллагаанд илүү их орон зай авчрах болно. Хоёр тал харилцан ашигтай хамтдаа хожих зарчмаар ногоон, дижитал түншлэлийн харилцаа болон олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх ёстой бөгөөд олон талт үзлийг тууштай дэмжиж, дэлхийн томоохон хөтөлбөрүүдийг ахиулах ёстой".

Макрон, Шольц нар илэрхийлэхдээ "Хятад улс Бээжингийн өвлийн олимпыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж байна. Өнөөгийн дэлхий нийтэд маш олон сорилт тулгарч байгаа бөгөөд дангаараа тэмцэх нь нөхцөл байдлыг улам хурцатгах болно. Хятад улсын дэлхийн үйл хэрэгт чухал, идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгааг Европын тал чухалчлан үзсээр ирсэн бөгөөд Хятад улстай үргэлжлэн хамтран ажиллаж, уур амьсгалын өөрчлөлт, олон нийтийн эрүүл мэнд зэрэг дэлхийн томоохон сорилтуудыг хамтдаа зохицуулан шийдвэрлэхэд бэлэн байна. Европын тал Хятад улстай хамтдаа хичээн зүтгэж,  Европ Хятадын удирдагчдын уулзалт, Франц-Хятад, Герман-Хятадын харилцааны хөгжлийг ахиулахад бэлэн байна" гэжээ.

Хоёр тал Украины өнөөгийн байдлын талаар санал солилцов. Макрон, Шольц нар Украины өнөөгийн байдлын талаар өөрсдийн үзэл бодол, байр сууриа танилцуулж, Европ дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн ноцтой хямралтай тулгарч байна, Франц, Герман нь хэлэлцээрийн замаар асуудлыг шийдвэрлэхийг дэмжиж, энх тайвны боломж олгож байна гэж мэдэгдэв. Хүмүүнлэгийн байдлын талаар санаачилга дэвшүүлсэн Хятадын талд баярлаж байна, Хятад улстай харилцаа, зохицуулалтаа эрчимжүүлж, энх тайвныг дэмжиж, яриа хэлэлцээг ахиулж, нөхцөл байдлыг улам хурцатгах ба хүмүүнлэгийн хямралыг улам хүндрүүлэхгүй байхыг хүсэж байна.

Ши Жиньпин онцлохдоо "Украины өнөөгийн байдал түгшүүр төрүүлж байна, Хятад улс Европ тивд дахин дайн болж байгаад гүнээ харамсаж байна. Бүх улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг дагаж мөрдөж, бүх улс орны аюулгүй байдлын хууль ёсны санаа зовнилыг нухацтай авч үзэж, хямралыг энхийн замаар зохицуулахад тус дөхөм үзүүлэх ёстой гэж Хятад улс нотолж байна. Хурцадмал байдлыг хурцатгах, бүр хяналтаас гарахаас зайлсхийх нь нэн тэргүүний зорилт юм. Украины нөхцөл байдлыг зохицуулах Франц, Германы хүчин чармайлтыг Хятад улс өндрөөр үнэлж, Франц, Герман, Европын талуудтай харилцаа холбоо, зохицуулалтаа хэвээр хадгалж, холбогдох талуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна".

Ши Жиньпин хэлэхдээ "Орос-Украины энхийн хэлэлцээг хамтдаа дэмжиж, хоёр тал хэлэлцээний эрч хүчийг хэвээр хадгалж, хүндрэл бэрхшээлийг даван туулж, яриа хэлэлцээг үргэлжлүүлж, үр дүнд хүрч, энх тайванд хүрэх ёстой. Хүмүүнлэгийн томоохон хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд дээд зэргийн тэвчээртэй байхыг уриалмаар байна. Хятад улс Украины хүмүүнлэгийн байдлын талаар зургаан зүйл бүхий санаачилга дэвшүүлж, Украинд цаашид хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хямралын сөрөг нөлөөллийг бууруулахын тулд бид хамтран ажиллах хэрэгтэй. Холбогдох хориг арга хэмжээ нь дэлхийн санхүү, эрчим хүч, зам тээвэр, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдалд нөлөөлж, цар тахлын хүнд дарамтад байгаа дэлхийн эдийн засгийг ачаалал өгч бүх талуудад хохирол учруулах болно. Бид нийтлэг, иж бүрэн, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг идэвхтэй дэмжих ёстой. Хятадын тал Франц Герман хоёр орныг Европын ашиг сонирхолд нийцүүлэн, Европын тогтвортой аюулгүй байдлыг анхаарч, стратегийн тусгаар тогтнолыг баримталж, тэнцвэртэй, үр дүнтэй, тогтвортой Европын аюулгүй байдлын тогтолцоог байгуулахыг дэмжинэ. Хятад улс ч Европ, Орос, АНУ, НАТО-гийн эрх тэгш яриа хэлэлцээг үзэж байгаад баяртай байна".

Хоёр тал мөн Ираны цөмийн асуудлаар санал солилцов.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл