solongonews
Ши Жиньпин дарга Их 20-ийн удирдагчдын Осакагийн дээд хэмжээний уулзалтад оролцоно
2019-06-24 17:23
Дарга Ши Жиньпин Их 20-ийн удирдагчдын Осакагийн дээд хэмжээний уулзалтад оролцоно.

   Энэ сарын 27-ноос 29-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин урилгаар Японы Осакад очиж Их 20-ийн удирдагчдын дээд хэмжээний XIV уулзалтад оролцох юм. 06-р сарын 24-нд Хятадын холбогдох яам хороодын хариуцлагатай албаны хүн гадаад, дотоодын хэвлэл мэдээллийнхэнд танилцуулснаар, Ши Жиньпин дарга ийнхүү долоо дахь удаа дараалан Их 20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох буюу даргалж байгаа нь Хятадын тал Их 20-ийн хамтын ажиллагаа, дэлхийн эдийн засгийн засаглалыг дээд хэмжээнд чухалчилж буйг харуулж байна. Талуудын хамт олон талт үзлийг хэлбэрэлтгүй хамгаалж, Их 20-ийн зөв чиглэлийг бат баримтлан, олон улсын сорилттой хамтдаа тулж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөв, дэлхийн эдийн засгийн засаглалын төлөв байдалтай хамаатай чухал асуудлыг хамтын ажиллагаагаар зохицуулан, хамтын хөгжлийг эрэлхийлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад Хятадын тал бэлэн байна гэж илэрхийллээ.

Их 20-ийн үйл хэргийн Хятадын талын зохицуулагч, Гадаад харилцааны яамны сайдын туслах Жан Жүнь:

- Их 20-ийн Осакагийн дээд хэмжээний хурал идэвхтэй үр дүнд хүрэхэд хувь нэмэр оруулахад Хятадын тал бэлэн байна гэж хэлсэн байна.

Худалдааны яамны дэд сайд, Олон улсын худалдааны хэлцлийн дэд төлөөлөгч Вэн Шөүвэнь:

- Хятадын тал талуудын хамт нээлттэй хөгжих бодлогын чиг хандлага баримталж, улс орнуудын компаниуд, хөрөнгө оруулагчдад чөлөөтэй шударга, үл гадуурхах, ил тод, урьдчилан төсөөлж болохуйц, тогтвортой худалдаа, хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлж өгөхийн төлөө хичээн зүтгэх болно гэсэн байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл