ХКН-ын Төв Хорооны Гадаадтай холбоо барих хэлтсээс зохион байгуулсан Хятад, Арабын орнуудын залуу улс төрчдийн форум 03 дугаар сарын 30-ны өдөр видео уулзалтын хэлбэрээр зохион байгуулагдав. Арабын 17 орны улс төрийн нам, улс төрийн байгууллагын удирдагчид, залуу улс төрчид, залуучуудын төлөөлөл зэрэг 60 гаруй хүн хуралд оролцов.
ХКН-ын Төв Хорооны Гадаадтай холбоо барих хэлтсийн дарга Сүн Тао нээлтийн арга хэмжээний үеэр:
- Хятад, Арабын орнуудын залуу улс төрчдийн форумыг зохион байгуулах нь Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, Арабын талын удирдагчидтай зөвшилцөж тохирсон чухал арга хэмжээ юм. ХКН нь Арабын орнуудын улс төрийн намтай хамтдаа залуучуудын харилцаа, солилцоог дэмжин, Хятад, Арабын хувь заяаны цогц нэгдлийг бүтээн байгуулахад бэлэн байна гэж хэлсэн байна.
