ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо 05-р сарын 31-нд Хятадын олон улсад мэдээлэл өгөх чадавхыг дээшлүүлэх 30 дахь нийтийн сургалт явуулав.
Хятад улсын дарга Ши Жиньпин даргалан хуралдуулж, Хятадын дүр зураглалыг үнэн зөв, цогц байдлаар нь дэлхий нийтэд харуулахад хэлбэрээр олон улсад мэдээлэл өгөх чадавхыг дээшлүүлэх хэрэгтэй болоод байна. Өнөөгийн шинэ нөхцөл байдалд олон улсад мэдээлэл өгөх ажлын ач холбогдлыг тодорхой ойлгон, уг ажлын талаарх бүтээн байгуулалтыг бэхжүүлж, Хятадын үндэсний хүч чадал, олон улсын статустай нийцсэн олон улсад дуу хоолойгоо хүргэх эрхийг бүрдүүлж, Хятадын өөрчлөлт шинэчлэлт хийхэд тогтвортой гадаад орчныг бүрдүүлэн, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад идэвхтэй хүчин зүтгэл үзүүлэх болно гэж онцолжээ.
