solongonews
Ши Жиньпин дарга, Макрон нар хамтдаа Хятад, Францын эдийн засгийн форумын хаалтын ёслолд оролцож үг хэлэв
2019-11-07 17:10
Дарга Ши Жиньпин, Макрон нар хамтдаа Хятад, Францын эдийн засгийн форумын хаалтын ёслолд оролцож үг хэлсэн байна.

  Синьхуа агентлагийн мэдээ: 11-р сарын 06-нд Ардын их хурлын ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин, Францын ерөнхийлөгч Макрон нар хамтдаа Хятад, Францын эдийн засгийн форумын хаалтын ёслолд оролцож үг хэллээ.

Ши Жиньпин дарга:

- Хятад улс гадаадад нээлттэй, харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртсэн стратегийн бодлого хэрэгжүүлж, хөгжлийн гадаад, дотоод харилцаа холбоог тасралтгүй нэмэгдүүлж, өөрийн хөгжлөө биелүүлэхийн зэрэгцээ бусад улс оронд нэн илүү үр өгөөжөө хүртээхийг хүсдэг. Франц, Европын худалдааны салбарын хувьд Хятад улсын хөгжил бол сайн тохиол. Хятад улсын үүд хаалга байнга дэлхий дахинд нээлттэй байдаг. Мөн Франц, Европын үүд хаалга ч Хятад улсын хөрөнгө оруулагчдад төв гогцоор нээхийг хүсэж байна  Хятад улс стратегийн дээд түвшнээс Хятад, Европын харилцааг авч үздэг. Бид Франц, Европтой хамтдаа олон талт үзлийг дэмжин, худалдааг ивээх үзэл, ганц талт үзлийг эсэргүүцэн, чөлөөт, нээлттэй худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогын орчныг бүрдүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ хүчин бүрдүүлэхэд бэлэн байна гэж онцоллоо.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл