Хэнань мужийн Нань-Ян хотод ажиллаж байгаа ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин энэ сарын 12-ны үдээс хойш “И Шэн Ци /Анагаахын мэргэдийн сүм буюу Жан Жүнжигийн музей/, Нань-Янгийн Яо И Бао компанид зочилж, Хятадын анагаах ухааны хөгжил, суйх өвсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хөгжлийн байдалтай танилцсан байна.

Ши Жиньпин хэлэхдээ:
- Өнгөрсөнд Хятадын үндэстнүүд өвчнийг эмчлэх, хүмүүсийг өвчний зовлонгоос аврахын тулд Хятадын уламжлалт анагаах ухааныг ашиглаж ирсэн. Ялангуяа цар тахал, SARS зэрэг томоохон халдварт өвчнийг туулсны дараа бид Хятадын уламжлалт анагаах ухааны талд илүү гүнзгий ойлголттой болсон. Бид Хятадын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэн, уламжлалт анагаах ухааны онолуудыг орчин үеийн шинжлэх ухаантай холбон тайлбарлахад анхаарлаа төвлөрүүлж, Хятад болон Өрнийн анагаах ухааныг нэгтгэх замаар замнах ёстой гэжээ.


