solongonews
Эдийн засгийн байдал, ардын амьжиргааг баталгаажуулах тухай хурал болов
2019-11-15 16:59
Эдийн засгийн байдал, ардын амьжиргааг баталгаажуулах тухай хурал болов.

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 11-р сарын 14-ний өдөр Жянши мужийн Наньчан хотод зарим мужийн эдийн засгийн байдал, ардын амьжиргааг баталгаажуулах тухай хурлыг даргалан хуралдуулав.

-Энэ он гарснаас хойш, нөхөр Ши Жиньпинээр төв болгосон ХКН-ын төв хорооны удирдлага дор, манай орны эдийн засгийн эргэлт нарийн төвөгтэй орчинд тэнцвэртэй тогтвортой байдлаа ерөнхийдөө хэвээр хадгалж, дэлхийн эдийн засагт чухал хувь нэмэр оруулсаар байна. Итгэлээ бэхжүүлэхийн зэрэгцээ гадаад орчны ашиггүй хүчин зүйл, дотоодын хөгжлийн бэрхшээлтэй асуудал нэмэгдсээр байгаа зэргийг олж харах хэрэгтэй. Бүс нутгийн эдийн засгийн хувьд, байдал илт төрөлжиж, зарим газрын аж үйлдвэр, хөрөнгө оруулалт зэрэг үзүүлэлтийн өсөлтийн хурд, хөгжлийн хөдөлгөгч хүч буурч, санхүүгийн орлого зарлага, ардын амьжиргааг баталгаажуулах дарамт нэлээд их байна. Тулгарч буй бэрхшээл сорилтыг давахад сайтар бэлтгэх хэрэгтэй. Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаагаар удирдуулж, ХКН-ын 19-р удаагийн 4-р бүгд хурлын үзэл санааг тууштай хэрэгжүүлэн, өөрчлөлт шинэчлэлийг баримталж, Намын Төв Хороо, орон нутгийн идэвхийг сайтар нэмэгдүүлж, бодит байдалтай уялдуулан НТХ, Төрийн зөвлөлийн бодлого шийдвэрийг тууштай хэрэгжүүлж,улам их хичээн зүтгэх замаар ажлын байраар хангах, банк санхүү, гадаад худалдаа, гадаад хөрөнгийг ашиглах, хөрөнгө оруулалт, төсөөллийг тогтвортой байлгах зэрэг "зургааг тогтворжуулах" ажлыг сайтар биелүүлэх хэрэгтэй. Өсөлтийг тогтворжуулах, эдийн засгийн эргэлтийг зүй зохистой орон зайд байлгах зэргийг чухал байранд тавих хэрэгтэй. Энэ бол 2019 оны гол зорилтыг биелүүлэх үүрэг, чансаатай хөгжлийг ахиулах чухал үндэс суурь юм гэж Ли Кэчян онцолсон байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com,mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл