solongonews
Ши Жиньпин дарга У.Хүрэлсүхэд баярын цахилгаан илгээв
2021-06-11 20:38
Ши Жиньпин дарга У.Хүрэлсүхэд баярын цахилгаан илгээв.

   Хятад улсын дарга Ши Жиньпин 06-р сарын 11-нд Ухнаагийн Хүрэлсүхэд баярын цахилгаан илгээж, Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэв.

  Дарга Ши Жиньпин баярын цахилгаандаа Хятад, Монгол хоёр орон бол хаяа нийлсэн найрсаг хөршүүд бөгөөд үнэнч итгэлтэй түншүүд юм. Хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж байна. Цар тахал гарснаас хойш Хятад, Монгол хоёр орны засгийн газар, ард иргэд зовлон жаргалаа хамтатган, халдварын эсрэг тэмцэж, эерэг үр дүнд хүрсэн юм. Миний бие Хятад, Монголын харилцааны хөгжлийг чухалчилж үздэг. Тантай хамт хүчин зүтгэж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд ахиулахад бэлэн байна гэж тэмдэглэсэн байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл