"13-р таван жил" амжилттай өндөрлөж, "14-р таван жил"-ийн аян эхэллээ. “13-р таван жил”-ийн ололт амжилтыг ам дамжин магтаж, "14-р таван жил"-д хүсэлт хүлээлт ихтэй байгаагаа иргэд цахим сүлжээгээр илэрхийлсээр байна.
"13-р таван жил"-д хүндэтгэл дэвшүүлье
Хятадын Ардын өдрийн сонины В-блогоор цацсан "ХКН-ын XIX удаагийн V бүгд хурал"-ын мэдээллүүдэд 250 сая гаруй хүн хандсан байна. "Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө"-ний ололт амжилтыг олон талаас нь нэгтгэн дүгнэсэн зарим нийтлэлүүд интернэт хэрэглэгчдийн дунд идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Синьхуа агентлагийн апп сүүлийн үеийн хамгийн их эрэлттэй байгаа түлхүүр үгсийг бүртгэхэд "ХКН-ын XIX удаагийн V бүгд хурал", "13-р таван жилийн төлөвлөгөө" зэрэг үгс багтсан байна.
"13-р таван жилийн төлөвлөгөө" яагаад анхаарлын төвд байна вэ?
- "13-р таван жилийн төлөвлөгөө" ганзага дүүрэн дуусах гэж байна. Хятад улс шийдвэрлэх амжилтад хүрсэн. Энэ үнэхээр урам зоригийг хөгжөөж байна. "14-р таван жилийн төлөвлөгөө" удахгүй эхлэх бөгөөд хүсэлт хүлээлтээр дүүрэн байна. Хятад улс түүхэн үсрэнгүй амжилтад хүрэх нь дамжиггүй гэж "Гү Я" нэртэй нэгэн уншигч сэтгэгдлээ үлдээсэн байв.
"13-р таван жилийн төлөвлөгөө" гайхалтай үр дүнд хүрсэн. Байнга нэмэгдсээр байгаа тоон үзүүлэлт, өөрчлөгдсөөр байгаа байр суурь нь том гүрний хөгжил дэвшлийн гэрч болж, Хятадын хөгжлийн гайхалтай түүхийг бичсээр байна.
10-р сарын 25-ны өдөр Синьхуа сайтын нийтэлсэн нэгэн урт нийтлэлийг мэдээллийн томоохон вэбсайтууд дамжуулан нийтэлцгээв. "Түүхэн үсрэлт ба шийдвэрлэх амжилт - Ши Жиньпин нөхрөөр төв болгосон ХКН-ын төв хороо 13-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд Хятад улсыг удирдан хөгжсөн тэмдэглэл" гэсэн гарчигтай нийтлэлд 2016-2020 онуудад шинэ цаг эриний Хятад улсын хөгжлийн түүхэнд гайхалтай хуудсыг бичиглэсэн гэж дурдсан байна. Эдийн засгийн нийт хэмжээ ойролцоогоор 100 их наяд юаньд хүрч, нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларыг даван, эдийн засгийн хүч чадал, шинжлэх ухаан, технологийн хүч чадал, үндэсний цогц хүчин чадал шинэ түвшинд гарсан. Боловсруулах үйлдвэрлэлийн нэмүү өртөг нь дэлхийн нийт хувьцааны бараг 30 хувийг эзэлж, 10 жил дараалан дэлхийн нэгдүгээрт бичигдсэн байна. Хурдны төмөр замын нийт урт 35 мянган км-т хүрч, хурдны зам нь 150 мянган км-т дөхсөн. Гурван том хотыг холбосон Хонконг – Жүхай – Макао чиглэлийн том гүүр, Бээжингийн Дашин олон улсын нисэх онгоцны буудал зэрэг төслүүд дэлхий ертөнцийг гайхшруулсан. C919 том оврын суудлын онгоц, "Хятадын тэнгэрийн нүд буюу FAST", Бейдөү /Өвгөн долоон од/ навигацийн систем, 5G сүлжээг ашигласан гэх зэргээр инновацийн хүч чадал тасралтгүй нэмэгдсээр байна.
Энэ урт нийтлэлийг уншсан хүмүүс олон олон догдолсон сэтгэгдлээ бичиж үлдээжээ. "Дүнь Мин" нэртэй нэгэн уншигч:
- Алсын хараатай, зорилт төлөвлөлттэй, удирдан жолоодож,Хятадын хөгжил шинэ шатанд ахисан байна. Эх орноороо бахархнам гэжээ. "Чин Шинь Дэ Та" нэртэй цахим хэрэглэгч:
- Гайхамшигтай цаг мөч бүр нь Хятадын үндэстний агуу их сэргэн мандлын гол зангилаанууд болж, түүхээ марталгүй ирээдүйгээ харах яруу алдартай эрхэм зорилгыг үүрэглэж байна гэж бичсэн байна. Уншигч "Ю И Тянь":
- Хятад улс урагшлах замд тохиолдсон бүх саад бэрхшээлийг даван туулах итгэл, хүч чадалтай гэж бичсэн байна.
"Бань Юэ Тань /Хагас сар тутмын яриа/" вичатын олон нийтийн тавцанд 10-р сарын 27-ны өдөр нийтэлсэн "13-р таван жилийн төлөвлөгөөнд өргөн барих таван түлхүүр үг" нийтлэлд "Өндөр чанар", "Шинэ эрч хүч", "Хятадад үйлдвэрлэв", "Тогтвортой", "Хүртээмжтэй мэдрэмж" гэсэн таван түлхүүр үгсээр 13-р таван жилийн төлөвлөгөөний ололт амжилтыг дүгнэсэн байна.
Хятадын эдийн засгийн сайт мөн 10-р сарын 27-ны өдөр "Хятадын 13-р таван жилийн төлөвлөгөө дэлхийн эдийн засагт ямар ач холбогдолтой вэ?" гарчигтай нийтлэл нийтлэв. Нийтлэлд Хятадын “13-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаа нь эдийн засгийн өндөр чанартай хөгжилд хүрэх чухал үе шат бөгөөд эдийн засгийн ерөнхий үйл ажиллагаа тогтвортой, эдийн засгийн бүтцийг улам оновчтой болж, дэлхийн эдийн засагт чухал нөлөө үзүүлсэн гэж тэмдэглэсэн байна.
13-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд нийгмийн бүхий л салбар үр өгөөж сайтай байсан.
"Хятадын Ардын Банк"-ны вичатын олон нийтийн тавцанд нийтэлсэн нэгэн нийтлэлд "13-р таван жилийн төлөвлөгөө"-г эргэж харахад Хятадын санхүүгийн салбар тогтвортой хөгжиж, 50 гаруй санхүүгийн нээлттэй арга хэмжээг гаргасан. Хятадын зах зээлийн татах хүчийг улам дээшлүүлж, юаний олон улсад чиглэсэн байдал илүү нэмэгдсэн гэж дурджээ.
"13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд тохиромжтой татварын систем, тогтвортой татварын дарамт, оновчтой бүтэц, стандартчилагдсан удирдлага бүхий Хятадын орчин үеийн татварын системийн анхны алхам бий болсон. Түүнчлэн татварын системийн олон төрлийн шинэчлэлийг хэрэгжүүлж, энэ нь зах зээлийн цогцуудад маш хурдан ашиг тусаа өгсөн бол татварын зохицуулалтын үйл хэрэг тодорсоор байгаа тухай "Татварын төрийн товчоо"-ны вичатын олон нийтийн тавцан мөн нийтлэл гаргасан байна.
"Гүн Шинь Вэй Фү" В-блог нийтлэлдээ:
- "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Хятадын интернэт сүлжээний чанар нэмэгдэж, засаг захиргааны тосгодод оптик ба 4G нэвтрүүлсэн хэмжээ 98 хувиас давсан бол суурин wifi болон дата хэрэглээний дундаж зардал таван жилийн өмнөхтэй харьцуулахад 95 хувиар буурсан ба 5G-ийн суурь станцын тоо 690 мянгаас давсан байна.
Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хяналт, удирдлагын комиссын Хэвлэлийн албаны албан ёсны тавцан болох "Гүө Зи Шяо Шинь" вичатын олон нийтийн тавцангийн нийтлэлд:
- 2019 оны эцсийн байдлаар төвийн аж ахуйн нэгжүүдийн нийт хөрөнгө 63.4 их наяд юаньд хүрч, "12-р таван жилийн төлөвлөгөө"-ний үеэс 15.8 их наяд юань буюу 33.2 хувиар өссөн байна. Цэвэр хөрөнгө 22.2 их наяд юань байж, "12-р таван жилийн төлөвлөгөө"-ний төгсгөл үеэс 6.3 их наяд юань буюу 39.9 хувиар өссөн байна гэж танилцуулсан байна.
Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны вэбсайтад нийтэлсэн статистик мэдээллээс харахад "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Хятадын 1.4 тэрбум хүний ажлын байр улам баталгаатай болсон байна. Үр тарианы гарц зургаан жил дараалан 650 тэрбум кг-ыг давж, үйлдвэрлэлийн хүчин чадал шинэ түвшинд гарав. Усан тутарга, улаан буудайн өөрийгөө хангах хэмжээ 100 хувиа хадгалж, эрдэнэ шишийн өөрийгөө хангах чадварын түвшин 95 хувиас давсан.
"13-р таван жилийн төлөвлөгөө"-ний үеэр Хятад улс хэрхэн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн амжилтыг гаргасан бэ?
Ардын Өдрийн сонинд:
- Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин "ХКН-ын удирдлага бол Хятадын онцлогтой социализмын хамгийн үндсэн шинж чанар бөгөөд Хятадын онцлогтой социалист системийн хамгийн том давуу тал юм" гэж дурдсан. Таван жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд "Хятадын засаглал" шинэ амжилтад хүрч чадсаны үндсэн шалтгаан нь Ши Жиньпинээр цөм болгосон Намын төв хорооны удирдлага. Улмаар системийн давуу талыг засаглалын үр ашиг болгон тасралтгүй өөрчлөн сайжруулсанд оршино гэж бичсэн байна.
Синьхуа агентлагийн нийтлэлд:
- Өнгөрсөн таван жилийн хугацаанд Ши Жиньпин нөхрөөр цөм болгосон Намын Төв Хороо алсын хараатай, төлөвлөгөөтэйгөөр бүх нам, үндэстнүүдийн ард түмнийг нэгтгэн удирдан дагуулж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэн, өндөр чанартай хөгжлийг ахиулж, шийдвэрлэх амжилт, түүхэн үсрэлтэд хүрсэн гэж тэмдэглэжээ.
Ард иргэдээр төв болгоно
"13-р таван жил"-ийн хугацаанд иргэдийн амьжиргааны чиглэлээр олон цуврал шинэ арга хэмжээнүүд хэрэгжиж, ард түмний хүртээмжтэй, аз жаргалтай, аюулгүй байдлын мэдрэмж улам бүр нэмэгдсээр байсан юм.
Ардын Өдрийн сонины апп 10-р сарын 27-нд нийтэлсэн "Ши Жиньпиний анхаарал тавьдаг тэдгээр "жижиг зүйлс"" гарчигтай нийтлэлийг уншсан хэмжээ төд удалгүй нэг саяас давсан. Энэ нийтлэлд Хятад улс өнгөрсөн таван жилийн хугацаанд төрийн асуудлуудыг сайн хийхийн зэрэгцээ иргэдийн амьжиргаанд олон олон өөрчлөлт гаргасан гэж бичжээ. Хоол хүнс дэмий үрэхийг зогсоох, хог хаягдлаа ангилах, хөдөө орон нутгийн жорлонгийн асуудлыг шийдэх зэрэг иргэдийн дэргэдэх "жижиг асуудал" бол Ши Жиньпин даргын сэтгэл дэх жинхэнэ "том асуудал" юм. "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд тэрээр олон удаа чухал зааварчилгаа өгч, хүчтэй төлөвлөлт хийж байсан.Өнгөрсөн таван жилийн хугацаанд маш олон "жижиг" зүйлд "том" өөрчлөлт гарсан.
Нийтлэлийн сэтгэгдэл үлдээх хэсэгт "Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний анхаардаг "жижиг зүйл"-үүд бүгд л иргэдийн аз жаргалын индекстэй холбоотой юм", "Асуудал нь бага боловч иргэдээ хайрлах хайр нь агуу", "Иргэдийн амьжиргаанд жижиг асуудал гэж байдаггүй, асуудал бүр нь сэтгэл зүрхийг дулаацуулж байна", "Жижиг зүйл мэт боловч бүгд бодитой зүйл юм, үүнийг сайн хийхийн тулд маш их хөдөлмөр шаардагддаг" гэх зэргээр сэтгэгдэл үлдээсэн байна.
Төв телевизийн апп "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаан дахь иргэдийн амьжиргааны ололт амжилтыг тод харуулах хүснэгт гаргасан байна. Таван жилийн хугацаанд улсын хэмжээний сургуулиудын 99.8 хувь нь сургууль байгуулах стандартыг хангаж, бүртгүүлсэн ядуу гэр бүлийн хүүхдүүдийн албан журмын боловсролд хамрагдах хэмжээ 100 хувь болсон байна. Хот суурин газарт нийтдээ 60 гаруй сая ажлын байр шинээр бий болсон. Эрүүл мэндийн үндсэн даатгалын хамрах хүрээ 95 хувиас дээш түвшинд тогтворжиж, эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүд ерөнхийдөө дунд болон өндөр орлоготой орнуудын тоонд багтсан байна.
Төв телевизийн сайт нь нийтлэл гаргаж дүгнэхдээ:
- Сүүлийн таван жилийн хугацаанд Хятадын экологи, хүрээлэн буй орчныг хамгаалах ажил гайхалтай үр дүнд хүрч, хот, хөдөөгийн уялдаатай хөгжлийн шинэ хэв маяг аажмаар бүрэлдэн бий болж, боловсролын үзүүлэлтүүд мэдэгдэхүйц сайжран, тэтгэврийн үндсэн даатгалын тогтолцоо бүрэн хэмжээнд бүрэлдэж, "Дижитал Хятад" хэмээх үзэсгэлэнт төсөөлөл хэрэгжсээр байна.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд иргэдийн сайн сайхан амьдралын төлөөх хүсэл тэмүүлэл аз жаргалтай үлгэр түүхүүдийг бүтээсээр байв.
Ядуурлын эсрэг шийдэмгий тэмцэл шийдвэрлэх амжилтад хүрсэн. Гуан Мин сонины сайтад:
Намрын улиралд Жянши мужийн Чүн-ИшянийЧяньЧаньсуурингийнИ-Ань тосгоны иргэн Хуан Чэнпин, Ү Дүнлянь эхнэр, нөхөр хоёр жимсний цэцэрлэгтээ зэрлэг өвс цэвэрлээд завгүй байлаа.
- Энэ жилийн ургац хураалт 35 мянга гаруй кг болсон. Жимсний худалдааны өнөөгийн хамгийн доод үнэ кг бүртээ дөрвөн юаньбайгаа бол манай орлого 140 мянган юаниас давж, зардлаа гаргаад олох ашиг нь ойролцоогоор 80 мянган юань болох төлөвтэй байна гэж тэд ярьлаа.Энэ гэр бүл 2015 онд бүртгэлтэй ядуу өрхөөр тогтоогдсон байна. 2015 оны эцсээр Хуан Чэнпин аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах зээлийн шугамаар банкнаас 80 мянган юань зээлэн, жүрж тариалахаар шийдсэн байна. 2019 онд жимсээ бараг 60 мянган юаниар зарж, орлого зарлагаа үндсэндээ тэнцвэртэй байлгаж чадсан байна.
Иргэдийн амьжиргаа "13-р таван жил"-ийн тайлан дахь хамгийн сайн дүнгүүдийн нэг болох нь дамжиггүй. 2019 онд үндэсний хэмжээн дэх оршин суугч иргэдийн нэг хүнд ногдох орлого 30,733 юаньд хүрсэн бол ядуу иргэдийн тоо 2012 оны эцэст 98.99 сая байсан нь 2019 оны эцэс гэхэд 5.51 сая болж буурсан. Ядуурлын хэмжээ 10.2 хувиас 0.6 хувь болж буурсан гэж Синьхуа сайт мэдээлсэн байна.
Хөгжил бол ард түмэнд зориулагдсан, ард түмэнд түшиглэдэг, хөгжлийн үр жимсийг ард түмэн хуваалцдаг. "The Paper"-ийн нэгэн мэдээнд:
“- Өдөр бүрийн цайны цагаар надад амттай халуун хоол хүргэх хүн байдаг. Хүүхдүүд орой гэртээ харьж ирэхэд би дахиад л халуун хоол идэж чадна. Өтөл нас маань үнэхээр санаа зовох зүйлгүй байна гэж Жэжян мужийн Дэчин шяний Шинь Шы суурингийн Сүн Шы тосгоны 90 настай Жү Юнлинь "Аз жаргалтай хоол"-ны тухай ам дүүрэн магтжээ. Жү настны хүү өдрийн цагаар ажилдаа явдаг учраас аавынхаа өдрийн хоолны асуудал дээр их санаа зовдог байв. Хоол хүнс үнэгүй хүргэх ажил нь Сүн Шы тосгоны сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж эхэлсэн "Аз жаргалын үүл" системийн ард түмэнд зориулсан үйлчилгээний нэгэн төрөл юм. 88-аас дээш өндөр настан бөгөөд "Гэр бүлийн аз жаргалын индекс" нь 400-аас дээш оноотой тосгоны оршин суугчид энэхүү үйлчилгээг эдлэх боломжтой аж" гэж бичсэн байна.
Орлогын хуваарилалтын шинэчлэл нь оршин суугчдын орлогын өсөлт эдийн засгийн өсөлтөөс давж гарах нөхцөлийг бүрдүүлж байна. Өрхийн бүртгэлийн системийн шинэчлэл нь илүү олон цагаачид орж ирэх, оршин суух, хөдөлмөр эрхлэх боломж олгодог. Экологийн соёл иргэншлийн тогтолцоог шинэчлэх нь ард түмний амьдран суух орчинг улам цэвэр сайхан болгодог. Өнгөрсөн таван жилийн хугацаанд бид өөрчлөлт шинэчлэлийг бүрэн хэмжээнд гүнзгийрүүлэн ард иргэдийн аз жаргалтай амьдралыг баталгаажуулж, хөгжил шинэчлэлийн үр өгөөжийг нийт иргэдэд илүү их, илүү тэгш хүртээхийг зорьж ажилласан гэж "xuexi.cn" платформ дээр нийтэлсэн байна.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд ард иргэдийн аз жаргал тэдний амьдралын нарийн ширийн зүйлс дээр ч тодорсоор байсан юм.
Ардын сайтад нийтэлсэн "Амьдралын шинэ онцлох цэг" цуврал нийтлэлүүдэд:
- Нийтийн тээврийн хэрэгслээр гар утсаа уншуулаад л шууд нэвтрэх, эрүүл мэндийн менежертэй онлайнаар цаг товлож, эрүүл мэндийнхээ асуудалд дүн шинжилгээ хийх, гэртээ амрахдаа үйлчилгээний роботыг захирч халуун кофегоо ширээн дээр авчруулна гэж бичсэн бол нэгэн уншигч: "Нэг л мэдэхэд жижиг инновациуд томоохон өөрчлөлтийг бий болгож, чимх аз жаргалууд хуримтлагдан өнөөгийн сайн сайхан амьдралыг бүтээсэн" гэж сэтгэгдлээ бичжээ.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд "Ард иргэдээр төвт болгох" нь орчин үеийн засаглалын өртгийн үзлийн суурь болж, ард түмний хүртээмжтэй, аз жаргалтай, аюулгүй байдлын мэдрэмж эрс нэмэгдсэн. Хятадын онцлогтой социалист тогтолцоо сайн эсэх, давуу эсэхийг Хятадын ард түмэн хамгийн сайн мэддэг, хамгийн их үг хэлэх эрхтэй юм гэж Ардын Өдрийн сонинд бичсэн байна.
“14-р таван жил”-ээ аргамжин тогтооё
Хятад улсын 1.4 тэрбум ард түмний нэгдсэн тэмцлийн дүнд "13-р таван жилийн төлөвлөгөө" амжилттай өндөрлөж байна. "14-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаа бол Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоон байгуулж, анхны "Зуун жил"-ийн зорилгоо биелүүлсний дараа орчин үеийн социалист улсыг бүх талаар цогцлоон байгуулах шинэ аяныг эхлүүлэн, хоёр дахь "Зуун жил"-ийн зорилгын төлөө тэмцэх эхний таван жил юм.
Интернэт сүлжээ хэрэглэгчид "14-р таван жилийн төлөвлөгөө"-г тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлсээр байна. "Ли Ли Зай Мү" нэртэй нэгэн уншигч:
- 14-р таван жилийн төлөвлөгөө нь гол технологийн төлөөх тэмцлийг сайн хийж, хөгжлийн шинэ хөдөлгүүрийг тасралтгүй төрүүлж байх ёстой гэж илэрхийлжээ. Харин "Шинь Шинь" нэртэй уншигч:
- Нялх балчир хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд суралцах насандаа сургуультай, хөдөлмөр эрхлэхэд орлоготой, өвчнөө засуулахад эмнэлэгтэй, өндөр наслахад тэтгэлэгтэй, оршин суух байртай, ядарч дордоход тусламжтай байх асуудлуудыг илүү өндөр түвшинд хүргэх ёстой гэсэн байна. "Сайхан сэтгэл" нэртэй цахим хэрэглэгч:
- Хувийн мэдээллийн хамгаалалтыг цаашид чангатгах ёстой. Хууль тогтоомжийн тал дээрх хууль эрх зүйн системийг төгөлдөржүүлж, техникийн тал дээр хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах арга барилыг сайжруулах шаардлагатай. Цахим аж ахуйн нэгжүүдийн тал дээр хэрэглэгчийн хувийн нууцыг хүндэтгэх соёлыг төлөвшүүлэх ёстой гэж илэрхийлсэн байна.
"2035 оны алсын хараа" цахим ертөнц дэх халуун сэдэв болоод байна. "2035 оныг урт хугацааны зорилт болгож, иргэдийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн таван жилийн төлөвлөгөөтэй нэгтгэн төлөвлөх нь маш их ач холбогдолтой” гэж "China News.com" мэдээлэв. Энэ тухайд нэгэн уншигч:
- 2035 он гэхэд Хятад улс орчин үеийн социалист тогтолцоог үндсэндээ биелүүлэн, эдийн засгийн болон шинжлэх ухаан, технологийн хүч чадал огцом өсөж, нийт ард түмэн хамтдаа баяжих баттай алхмуудыг хийх болно гэсэн байна.
Үнэндээ"14-р таван жилийн төлөвлөгөө"-г боловсруулахад интернэт сүлжээ хэрэглэгчдийн санал бодлуудыг шингээсэн байдаг. Энэ оны 08-р сард "14-р таван жилийн төлөвлөгөө"-ний бэлтгэл ажил нь нийгмийн бүх хэмжээнд олон нийтийн санал бодлыг сонсох зорилгоор онлайн санал хүсэлт цуглуулах үйл ажиллагааг эхлүүлж, интернэт сүлжээ хэрэглэгчдээс нийт 1.018 сая гаруй санал хүлээн авав. "14-р таван жилийн төлөвлөгөө"-г боловсруулах талдээр интернэтээр дамжуулан олон нийтээс санал бодол цуглуулах нь Хятадын таван жилийн төлөвлөгөөний түүхэн дэх анхны тохиолдол юм.
"14-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд хэрхэн ажиллах ёстой вэ?
Төв телевизийн вэбсайтын мэдээнд:
- "14-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаан дахь хөгжлийг төлөвлөхөд ард иргэдээр төв болгох хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ард иргэдийн анхааралд байгаа иргэдийн амьжиргааны асуудалд илүү их чиглэж, илүү зорилтот арга бодлогыг хэрэгжүүлэн, ард түмний хүртээмжтэй, аз жаргалтай, аюулгүй байдлын мэдрэмжийг улам нэмэгдүүлж, илүү баталгаатай, тогтвортой байлгах хэрэгтэй гэж мэдээлжээ. 2020 он гарснаас хойш Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин олон удаагийн чухал хурал уулзалтыг даргалан зохион байгуулж, нийгмийн олон салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэд, анхан шатны төлөөлөгчидтэй хэлэлцүүлэг өрнүүлэн, "14-р таван жилийн төлөвлөгөө"-г боловсруулах тухай хүмүүсийн санал, бодлыг сонссон. Улмаар олон олон салбар дахь "14-р таван жил"-ийн хөгжлийн чиг хандлагыг тогтоосон байна.
Өөрчлөлт шинэчлэл бол ажил мэргэжлийн хөгжлийн тулгуур хөдөлгөгч хүч. "14-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаан дахь эдийн засаг, нийгмийн хөгжлийг түлхүү ахиулахын тулд өөрчлөлт, нээлтийн бодлогыг гүнзгийрүүлэхээр дамжуулан шинэ эрч хүчийг тасралтгүй хөгжөөж байх хэрэгтэй. Хятад улс хөгжлийн шинэ шатанд гарч буйн улмаас өөрчлөлт шинэчлэл нь түүхэн шинэ үе шатанд хүрч, илүү олон шинэ нөхцөл байдал, шинэ бэрхшээлтэй тулгарах нь тодорхой. Үүний тулд илүү их эрч хүч, урам зоригтой байх, илүү их арга хэмжээнүүд хэрэгжүүлэхээр дамжин институцийн саад бэрхшээлийг даван туулж, чухал салбар, гол цэгүүдийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, зах зээлийн цогцуудын хөгжлийн эрч хүчийг хамгаалж, хөгжөөх, нийгмийн үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэхэд түлхэц болох бүх эх үүсвэрийг бүрэн хэмжээнд нэвтрүүлэх хэрэгтэй байна гэж Синьхуа сайтын мэдээнд дурдсан байна.
Хятадын эдийн засгийн сайт:
- Удахгүй хүрч ирэх "14-р таван жил" бол агуу их амжилтад хүрэх хөгжлийн шинэ үе шат болно. Олон зуун сая иргэд баян, хүчирхэг, ардчилсан, соёлтой, эе зохицолтой, үзэсгэлэнтэй, орчин үеийн социалист улс орныг байгуулах хоёр дахь "Зуун жил"-ийн зорилгын төлөө бат бөх суурийг тавьж, эрч хүч хуримтлуулах ёстой. Шинэ боломжуудыг хөгжүүлж, шинэ нөхцөл байдлыг бүрдүүлэн, Хятадын шинэ туульсыг цаг үеийн гайхамшигтай тайзан дээр тоглох болно гэж нийтэлсэн байна.
