Синьхуа агентлагийн мэдээ: 07-р сарын 22-нд Ардын их хурлын ордонд БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшү Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Дабигийн хунтайж Мухаммед бин Зайед Аль Нахайянтай уулзлаа.
Ли Жаньшү: - 2018 онд дарга Ши Жиньпин Арабын Нэгдсэн Эмират Улсад айлчлах үеэр хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулахыг зарласан юм. Өнөөдөр Ши Жиньпин дарга хунтайж тантай уулзаж, шинэ чухал тохиролцоонд хүрч, шинэ эрин үеийн хоёр талын харилцааны хөгжлийн зүг чиглэлийг тодорхойлсон байна. Арабын Нэгдсэн Эмират Улсын хамт тус тусын амин чухал ашиг сонирхол ба харилцан анхаарч буй асуудлаар бие биеэ дэмжихэд Хятадын тал бэлэн байна. Мөн Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны үндэсний хуралтай Парламентын солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны удирдагчдын нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлэн, "Бүс ба зам"-ыг бүтээн байгуулах гол шугамын хүрээнд олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, хууль тогтоох туршлага солилцон, хоёр талын хамтын ажиллагааг нэн өндөр түвшинд хүргэхэд БХАТИХ бэлэн байна гэж хэллээ.
Мухаммед:
- Би Хятад улсыг хоёр дахь эх нутаг гэж үздэг. Хятадтай байх харилцааг Арабын Нэгдсэн Эмират Улсын гадаад харилцааны тэргүүлэх байранд тавьж байна. Хятадын "Бүс ба зам" санаачилгыг Арабын Нэгдсэн Эмират Улс дээд хэмжээгээр үнэлж, хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагаа, хууль тогтоох байгууллагын солилцоог бүх талаар гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэж хэлэв.
