solongonews
Хятадын тусламжийн вакцин Минск хотод хүрэв
2021-02-20 12:01
Хятадын тусламжийн вакцин Минск хотод хүрэв.

Хятадын Засгийн газрын Беларусьт тусалж буй шинэ коронавирусний вакциныг 19-нд Беларусийн нийслэл Минскт хүргэлээ. Беларусийн Эрүүл мэндийн сайд Пиневич  болон Хятадаас Беларусьт суугаа элчин сайд Ше Шяо-Юн нисэх онгоцны буудалд орчиж вакциныг хүлээн авав.

Пиневич Хятадын Засгийн газар үнэ төлбөргүй вакцин хангасанд талархал илэрхийллээ.

Ше Жяо-юн хэлэхдээ, Хятадын талын олон улсын болон дотоодын шинэ коронавирусийн вакцины хэрэгцээ шаардлага асар их буй бөгөөд холбогдох вакцин үйлдвэрлэл хүрэлцэхгүй байгаа нөхцөлд Беларусийн талд вакцин хангаж буй нь Хятадын тал хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчилж буйг харуулан Хятад, Беларусийн харилцаа дээд түвшинд байгаагийн амьд жишээ юм. Хоёр орны төрийн тэргүүний чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, дарга Ши Жиньпиний вакциныг дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүн болгох тухай чухал зааврыг хэрэгжүүлж буй явдал юм. Хятадын тал Беларусийн талтай тахлын эсрэг хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, чадлынхаа хэрээр Беларусийн талд тахлын эсрэг тусламж дэмжлэг үзүүлж, хүн төрөлхтний эрүүл мэндийн хувь заяаны хамтын цогцыг байгуулахыг ахиулна гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл