Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд эмгэнэлийн цахилгаан илэрхийлэв
2021-11-26 20:59
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д нүүрсний уурхайн ослын улмаас олон хүн эндэж шархадсан явдалтай холбогдуулан энэ сарын 26-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд эмгэнэлийн цахилгаан илгээсэн байна.
Ши Жиньпин эмгэнэлийн цахилгаандаа:
ОХУ-ын Кемерово мужийн Белово хотын нүүрсний уурхайд хий дэлбэрч, олон хүн эндэж шархадсан тухай мэдээд ихэд цочирдов. Миний бие Хятадын засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс, мөн өөрийн нэрийн өмнөөс амь үрэгдэгсдэд гүн эмгэнэл илэрхийлж, амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн болон шархадсан хүмүүст санаа тавьж буйгаа илэрхийлж байна гэж тэмдэглэжээ.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх
