solongonews
Ши Жиньпин Малайзын төрийн дээд тэргүүнд баярын цахилгаан илгээв
2021-08-31 20:33
Ши Жиньпин дарга Малайзын төрийн дээд тэргүүнд баярын цахилгаан илгээв

 Хятад улсын дарга Ши Жиньпин 08-р сарын 31-нд Малайзын төрийн дээд тэргүүн Абдулд баярын цахилгаан илгээж, Малайз бие даан тусгаар тогтносон 64 жилийн ойд баяр хүргэв.

   Дарга Ши Жиньпин баярын цахилгаандаа: Тусгаар тогтносон 64 жилийн турш Малайзын үндэсний бүтээн байгуулалт ил тод амжилт олж, ард түмний амьдралын түвшин тасралтгүй дээшилж, олон улс болон бүс нутгийн үйл хэргийн явцад улам чухал үүрэг гүйцэтгэх болов. Хятад болон Малайз бол уламжлалт сайн хөрш юм. Хоёр орон хамтдаа Ковид-19 халдвартай тэмцэн хамтдаа хөгжиж, бүс нутгийн хөгжил цэцэглэл, тогтвортой байдалд идэвхтэй хувь нэмэр оруулсан юм. Хятад, Малайзын харилцааны хөгжлийг би маш чухалчилдаг. Төрийн дээд тэргүүн Абдултай хамтдаа чармайж, хоёр орны халдвартай тэмцэх хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, "Бүс ба зам"-ыг хамтдаа чансаатай байгуулж, Хятад, Малайзын стратегийн бүх талын түншлэлийн харилцааг удирдан нэн дээд түвшинд хүргэж, хоёр орон болон хоёр ард түмэнд нэн их аз жаргал эдлүүлэхэд бэлэн байна гэж тэмдэглэсэн байна.

 

Найруулагч: Б.СУРНАА
Эх сурвалж : news.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл