
12 дугаар сарын 10-ны өдөр өөртөө засах орны хөдөлмөрийн жишээч ба тэргүүний ажилтныг шагнан урамшуулах их хурал Хөххотод болж, Өвөр Монголын салбар салбараас шалгаран гарсан хөдөлмөрийн жишээч болон тэргүүний ажилтныг шагнан урамшууллаа.


Өөртөө засах орны Намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны эрхлэгч Ши Тайфэн, Өөртөө засах орны Намын хороо ба Засгийн газрыг төлөөлөн, хөдөлмөрийн жишээч болон тэргүүний ажилтнуудад баяр хүргэж, бүх орны үндэстнүүдийн ажилчид, малчин тариачид, сэхээтнүүд болон бусад салбарын хөдөлмөрчин түмэнд эрхэм дээд хүндэтгэл, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрээр хэлэхдээ: - Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын ажилчин анги болон хөдөлмөрчин түмэн Ши Жиньпин даргаар цөм болгосон Намын төв хорооны бат чанга удирдлага доор Өвөр Монголын өөрчлөлт хөгжилд идэвхтэй оролцож, чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх, ядуурлаас ангижруулахад гол хүчин зүтгэл гаргасан. Энэ өдөр шагнал хүртсэн хөдөлмөрийн жишээч болон тэргүүний ажилтан бол Өвөр Монголын төрөл төрлийн хөдөлмөрчин түмний гарамгай төлөөлөгч болно. Олны тэргүүний үйл ажиллагаа ба эрхэм дээд зориг санаа хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, хичээн чармайхад зориг хүч өгч байна гэв.
