
Хятадын Коммунист Нам болон дэлхийн улс төрийн намуудын дээд уулзалт 03-р сарын 15-нд боллоо. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тусгай сэдвээр илтгэл тавилаа. "Орчин үеийн шинэчлэлийн зам: Улс төрийн намуудын үүрэг хариуцлага" сэдэвт цахим уулзалтад Ши Жиньпин "Бидэнд ямар орчин үеийн шинэчлэл хэрэгтэй байна вэ? Бид хэрхэн амжилтанд хүрэх вэ?" гэсэн асуултанд хариулж Хятадын байр суурийг илэрхийлсэн байна.
Улс орны зүтгэлтнүүд Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа "Улс төрийн намуудын үүрэг хариуцлага, орчин үеийн шинэчлэлийн үйл явцыг удирдан чиглүүлж, ахиулах чухал хүчин мөн гэдгийг Ши Жиньпиний үг нотоллоо. ХКН орчин үеийн шинэчлэлийг дэмжих зорилгоор дэлхийн олон орны улс төрийн намтай хамтарч ажиллах хүсэлтэй байна. Ши Жиньпин "Дэлхийн соёл иргэншлийн санаачилга"-ыг анх удаа дэвшүүлсэн бөгөөд энэ нь дэлхийн улс орнуудын ард түмэн, соёлын солилцооны шинэ нөхцөл байдлыг бий болгоно" гэжээ.
Ливан улсын Нийгмийн дэвшлийн намын Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Захир Раад "Ши Жиньпиний хэлсэн үг хуралд оролцогсдын анхаарлаа хандуулж буй олон асуултад хариулт өглөө. Улс төрийн намууд орчин үеийн шинэчлэлийг ахиулж, ард түмэн төвтэй байхыг шинэчлэлийн замын түлхүүрээ болгохыг санал болголоо" гэжээ.
Олон улсын асуудлаарх Кенийн эрдэмтэн Кавенс Адхир хэлэхдээ: "Хятадын Коммунист Нам олон улсын шударга ёсыг сахин хамгаалах, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг дэмжих, жинхэнэ олон талт үзлийн практикийг баримталж, НҮБ-тай олон улсын тогтолцоог тогтвортой байлгахыг хичээж байна. Энх тайвангүйгээр аль ч улс орон хөгжихгүй юм. Хятадын Коммунист Нам бусад орны улс төрийн намуудад сайн үлгэр дуурайл үзүүлсэн” гэв.
Орос-Хятадын найрамдлын нийгэмлэгийн орлох дарга, Оросын Ази Номхон далайн судалгааны төвийн захирал Сергей Санакоев, "Дэлхийн соёл иргэншлийн санаачилга нь хүн төрөлхтний нэгдмэл цогцыг байгуулах үзэл баримтлал, Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилгын зүй ёсны хөгжил юм. Ийм ч учраас хуралд оролцогсдын дэмжлэг авч байна. Шинэ санаачилга нь олон соёл иргэншил зэрэгцэн орших, дэлхийн олон туйлт байгуулалтыг ахиулж, дэлхий дахины хөгжил цэцэглэлтэд эерэг үүрэг гүйцэтгэх болно" гэжээ.
- Би ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний "Олон улсын харилцааны шинэ төрлийг бий болгоход улс төрийн намуудын шинэ төрлийн харилцааг бий болгоход тусалж, дэлхийн улс төрийн намуудын түншлэлийг бэхжүүлж, сайжруулах замаар дэлхий нийтийн түншлэлийг гүнзгийрүүлэх, өргөжүүлэхэд туслах ёстой" гэсэн үзэл баримтлалыг зөвшөөрч байна. Пакистаны улс төрийн намууд улс хоорондын харилцааг хөгжүүлэхийг дэмжиж, ард түмэн хоорондын харилцааг дэмжих энэхүү санаачилгыг сайшааж байна хэмээн Пакистаны Исламыг хөхиүлэн дэмжих холбооны гадаад нарийн бичгийн дарга Асиф Кази илэрхийлэв.
"Ираны Нэгдсэн Исламын нам Хятадын Коммунист Намтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна". Ираны Нэгдсэн Исламын намын ерөнхий нарийн бичгийн дарга Асадулла Бадамзян хэлэхдээ "Ираны Нэгдсэн Исламын нам Хятадын Коммунист намтай хүмүүнлэгийн, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эдийн засаг, соёлын өв зэрэг янз бүрийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, дэлхийн хөгжил дэвшлийг дэмжихэд хувь нэмрээ оруулахад бэлэн байна" гэжээ.
"Хятадын Коммунист Нам нь улс төрийн намуудын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй нийгмийг байгуулахыг дэмжих шийдвэр төгс байна". Цахмаар хуралд оролцсон Боливийн Гадаад хэргийн сайд асан Фернандо Ванакуни сэтгүүлчдэд хэлэхдээ "Зуун жилийн дотор урьд өмнө байгаагүй өөрчлөлт гарсан нөхцөлд улс төрийн намууд хүнс, эрүүл мэнд, аюулгүй байдалд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх, ард түмнийг засаглалын үндэс суурь болгон авч явах, илүү тод ирээдүй рүү дэлхий дахиныг хамарсан даяарчлалыг дэмжихийн төлөө хамтран ажиллж байна” гэжээ.
"Хятадын Коммунист Намын хүчирхэг удирдлага дор Хятад улс дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах чухал хүчин болж байна". Бразилийн Дорнын судалгааны эрдэмтэн Густаво Пинто хэлэхдээ "Хятад улс өмнөхөн Саудын Араб, Ираныг дипломат харилцаагаа дахин сэргээхэд тус дэм болсон. Энэ нь Хятад улс агуу гүрний хувьд хүлээх хариуцлагыг бүрэн харуулж байна. "Хятадын соёл иргэншил нь хамрах хүрээ, хүлээцтэй байдлыг дэмждэг. Нээлттэй, багтаамжтай үзэл баримтлал нь илүү олон улс орнуудын гүнзгий ойлголтыг хүртэх эрхтэй бөгөөд дэлхий ертөнцөд илүү сайхан ирээдүйг бий болгоход тусалдаг" гэжээ.
