solongonews
Дэлхийн энх тайван, хөгжилд асар их нөлөө үзүүлэв
2021-10-15 09:10
Дэлхийн энх тайван, хөгжилд асар их нөлөө үзүүлэв гэж мэдэгдлээ.

    НҮБ -ын худалдаа, хөгжлийн бага хурал нь 1964 онд байгуулагдсан. Худалдаа, хөгжлийн асуудлаарх НҮБ-ын агентлаг бөгөөд төв нь Швейцарийн Женев хотод байрладаг. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Супачай Паничпакди саяхан ХТРТ-д тусгай ярилцлага өгөхдөө:

- Шинэ Хятад улс НҮБ-д хууль ёсны байр сууриа олж авсны дараа дэлхий нийтийг тэнцвэржүүлэх хүчээр хангаж, өнөөгийн олон улсын нийгмийн амар амгалан, тогтвортой байдлыг хангаж чадсан юм гэж хэллээ.

  2005 оноос Супачай Паничпакди НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр удаа дараалан ажилласан юм. Үүнээс өмнөх гурван жилд тэрээр Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирлаар ажиллаж байв. Супачай Паничпакди:

50 жилийн өмнө Шинэ Хятад улс НҮБ дахь хууль ёсны суудалаа сэргээсэн нь дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулахад ихээхэн нөлөө үзүүлсэн юм гэж үзэж байна.

Тэрээр:

- Олон улсын засаглал, эсвэл дэлхийн засаглалыг тэнцвэржүүлэх хэрэгтэй гэж би олон удаа хэлсэн. Баруун юм уу Дорнод, том юм уу жижиг орнууд гэх мэт ямарваа нэгэн тодорхой улс орнууд давамгайлах нь дэлхийн засаглал байхаа больсон юм. 50 жилийн өмнө Шинэ Хятад НҮБ-д эргэн ирж, олон улсын тавцанд гарч, 20 жилийн өмнө Хятад улс ДХБ-д элсч, худалдаа, эдийн засгийн салбарт (дэлхийн) нэгдсэн юм. Чухамдаа Хятад улс дэлхийд тэнцвэржүүлэх хүчийг өгдөг. Хятад улсын дэлхийн түвшинд үзүүлэх нөлөө нь их юм уу бага хэмжээгээр тэнцвэрт байдлыг хангав, энэ нь өнөөгийн олон улсын нийгмийн энх тайван, тогтвортой байдлыг баталгаажуулж чадсан байна гэж хэллээ.

  40 орчим жилийн хугацаанд Супачай Паничпакди олонтаа Хятадад айлчилж, Хятад улсын томоохон өөрчлөлтийг өөрийн нүдээр үзсэн юм. Тэрээр:

- Хятадын шинэчлэл, нээлттэй байдал нь олон зуун сая хүнийг ядуурлаас гаргаж, улс орныг хурдацтай хөгжлийн үе шат руу оруулсан төдийгүй дэлхийн олон талт худалдааны системийг бий болгож, хөгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан юм, энэ нь бас ч Хятад улс НҮБ-ын гишүүн орны хүлээсэн үүргээ биелүүлсэн бодит илрэл болсон байна гэдгээ илэрхийллээ.

Тэрээр мөн:

- Хятадын удирдагч Дэн Сяопин 1978 онд гадаад ертөнцөд нээлттэй байх бодлогыг дэвшүүлснээс хойш, олон улсын худалдаа нь Хятадын эдийн засгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсон юм. Хятад улс гадаад ертөнцөд нээлттэй байх бодлогыг нэн сайнаар ашиглаж чадаснаар, ард түмэндээ ажлын байр бий болгож, орлогоо нэмэгдүүлж, нийгмийн хөгжил цэцэглэлтийг ахиулсан байна. Би НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа, давуу талгүй эдийн засгийн цогцод хөрөнгө оруулалтын урсгалыг дэмжих зорилгоор Дэлхийн хөрөнгө оруулалтын форумыг байгуулсан юм. 2010 онд Дэлхийн хөрөнгө оруулалтын хоёр дахь форумыг Шямень хотод зохион байгуулав, хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн зүйл бол даруй ноён Ши Жиньпин олон талт үзэл, дэлхийн энх тайван хийгээд аюулгүй байдал, гадаадад нээлттэй байх болон олон талт худалдааны системийн талаар ярьж, хэрхэн хүн бүрт үнэ цэнийг бий болгохыг дурдав, энэ нь бидэнд маш их дэмжлэг хангасан байна гэж хэллээ.

Супачай Паничпакд:

- Хятад улс хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц байгуулахыг гадаадад нээлттэй байх бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг болгов, мөн энэхүү үзэл баримтлалыг Хятадын Үндсэн хуулийн оршил хэсэгт бичиж оруулсан байна, ингээд Хятад улс үргэлж энэ зарчмыг баримталж, илүү сайн сайхан ирээдүйг бий болгохын тулд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтдаа хичээн зүтгэх болсон юм гэж мэдэгдэв.

Тэрээр цааш үргэлжлүүлэн:

- Хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц байгуулах хийгээд НҮБ-ын энх тайван, аюулгүй байдлын зарчим нь маш нэгдэлтэй юм, бид бүхэн үүнийг маш их сайшаадаг. Өнөөгийн ертөнц маш их тогтворгүй байдлыг туулж, өөрчлөлт, тодорхойгүй байдал бий болж, урьдчилан тааварлах боломжгүй байгаа. Хэрэв бид оршин тогтнохыг хүсч байвал эрхбиш хамтдаа хичээн зүтгэж, харилцан тусалж, энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа бий болгох хэрэгтэй. ‘Бүс ба зам’ санаачилгыг дурдсан нь соёл иргэншлийг хамтдаа хуваалцсан явдал болох юм. Дэлхийн улс орнууд Хятад улстай харилцан тусалж, НҮБ-ын 2030 оны Тогтвортой хөгжлийн зорилтод хөтөлбөрийн дагуу бүтээн байгуулалт, багтаамжтай болон тогтвортой хөгжлийн талаар бүх дэлхийн хамтын ажиллагааны түншийн харилцааг сэргээж чадсан юм гэж илэрхийллээ. 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл