Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Чинь Ган 04-р сарын 19-ний өдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Миньтэй уулзав.
Чинь Ган:
- Өнгөрсөн жил болсон Самаркандын дээд хэмжээний уулзалт дээр дарга Ши Жиньпин ШХАБ-ын амжилттай туршлагыг дүгнэн, янз бүрийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар оролцогч орнуудын удирдагчидтай шинэ чухал зөвшилцөлд хүрсэн юм. Энэ нь ШХАБ-ын дараагийн хөгжлийн чиглэлийг заажээ.
Хятад улс бусад гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн гурван том санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлж, хувь заяаны хамтын цогцыг байгуулахад хамтран ажиллахад бэлэн байна гэж илэрхийлэв.
Жан Мин:
- Төрийн тэргүүн нарын хүрсэн зөвшилцлийг чин сэтгэлээсээ хэрэгжүүлж, ШХАБ-ыг илүү их хөгжүүлнэ. Хятад улс Дэд бүтцийн ажлыг хүчтэй дэмжиж байгаад талархал илэрхийлье гэж хэллээ.
