solongonews
“Ши Жиньпиний ‘Уг санаагаа үл мартаж үүрэг хариуцлагаа бат цээжлэх’ тухай өгүүлэмжийн товчлол”-ыг хэвлэн тархаав
2019-08-30 10:00
“Ши Жиньпиний ‘Уг санаагаа үл мартаж үүрэг хариуцлагаа бат цээжлэх’ тухай өгүүлэмжийн товчлол”-ыг хэвлэн тархаалаа.

    Хоёрдугаар бүлгийн “Уг санаагаа үл мартаж үүрэг хариуцлагаа бат цээжлэх” гол сэдэвт хүмүүжлийг өрнүүлэхтэй холбогдуулан Намын төв хорооны намын түүх ба тулгар бичгийн судалгааны хүрээлэн, Төвийн “Уг санаагаа үл мартаж үүрэг хариуцлагаа бат цээжлэх” гол сэдэвт хүмүүжлийн удирдах дугуйлангийн алба хамтран “Ши жиньпиний ‘Уг санаагаа үл мартаж үүрэг хариуцлагаа бат цээжлэх’ тухай өгүүлэмжийн товчлол” (цаашид “товчлол” гэж хэлнэ) нэртэй номыг найруулж, төвийн тулгар бичгийн хэвлэлийн хороо, намын байгуулалтын унших бичгийн хэвлэлийн хорооноос хэвлүүлж, 08-р сарын 29-ний өдрөөс бүх улсад тархааж эхлэв.

“Товчлол”-ын агуулгыг Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаан дахь яриа, тайлан, зохиол, заавар зэрэг 130 гаруй чухал тулгар бичгээс товчлон авч 10 тусгай сэдэвт хуваасан нийт 362 бадаг өгүүлэлт бий. Үүнд хэсэг өгүүлэлтийг анх удаа илээр нийтэлж байна. Төвийн “Уг санаагаа үл мартаж үүрэг хариуцлагаа бат цээжлэх” гол сэдэвт хүмүүжлийн удирдах дугуйлангийн алба, “Товчлол” бол “Уг санаагаа үл мартаж үүрэг хариуцлагаа бат цээжлэх” гол сэдэвт хүмүүжлийг өрнүүлэх үндсэн заах материал болно. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний холбогдох өгүүлэлтийг суралцах чухал унших бичиг юм. “Товчлол”-ыг гол сэдэвт хүмүүжлийн суралцах төлөвлөгөөнд оруулж, намын гишүүдийг зохион байгуулан нарийн хянамгай суралцуулж, уг санаагаа сахих, үүрэг хариуцлага үүрэглэх, хэрэгжилтийг биелүүлэхийг чанд биелүүлж, Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятад улсын онцлогтой социализмын үзэл баримтлалаар тархи толгойгоо зэвсэглэн, ажлаа ахиулах хэрэгтэй гэж чухалчиллаа.

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл