solongonews
Ши Жиньпин Латин Америк Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэгийн VI дээд уулзалтад үг хэлжээ
2021-09-19 20:51
Ши Жиньпин Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэгийн VI уулзалтад үг хэлжээ.

Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэгийн 6 дахь дээд хэмжээний уулзалт 09-р сарын 18-нд Мексикийн нийслэл Мехико хотод болсон бол тус хамтын нийгэмлэгийн ээлжит дарга орон болох Мексикийн талын урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпин дээд хэмжээний уулзалтад видеогоор илтгэл тавьжээ.

Ши Жиньпин хэлэхдээ "Одоогоос 10 жилийн өмнө Латин Америк, Карибын тэнгисийн орнууд бие даасан байдалд хамтаар хүчирхэгжих хүчин чармайлтын дагуу Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэг байгуулагдсан нь бүс нутгийн интеграцын үйл явцад чухал алхам болсон юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэг нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах, хамтын хөгжлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Хятад улс хамтын нийгэмлэгтэй харилцаагаа хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгч, хамтын нийгэмлэг бүс нутгийн улс онуудын хамтын ажиллагааг зохицуулж, сорилтуудыг зохицуулахыг дэмжиж ирсэн билээ. 2014 оны 07-р сард бүс нутгийн улс орнуудын удирдагчид хамтдаа Хятад-Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэгийн форумыг зохион байгуулахаа зарласан явдал нь Хятад, Латин Америкийн хамтын ажиллагааны цоо шинэ замыг нээсэн юм. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд Хятад-Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэгийн форум эрчимтэй хөгжиж, Хятад, Латин Америкийн бүх давхаргын найрсаг хүчнийг нэгтгэх гол тавцан болж, Хятад, Латин Америкийн харилцааг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм" гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо "Хятад, Латин Америкийн харилцаа нь олон улсын өөрчлөлт хувьслыг туулж, эрх тэгш, харилцан ашигтай байх, шинийг эрэлхийлэх, нээлттэй байх, ард түмэнд ашиг тусаа өгөх шинэ эринд орлоо. Хятад, Латин Америкийн найрамдал үүрд мөнх үргэлжилж, ард түмний зүрх сэтгэлд гүн гүнзгийрсэн байна. Өнгөрсөн жилээс гэнэт үүссэн "КОВИД-19" цар тахлын эсрэг Хятад, Латин Америк харилцан туслалцаж, тахлын эсрэг иж бүрэн хамтын ажиллагаа өрнүүлсэн юм. Бүс нутгийн орнууд тахал өвчнийг эртхэн дарж, эдийн засаг, нийгмийн хөгжлөө сэргээхэд нь тус болох үүднээс Хятад улс боломжийнхоо хэрээр тусламж үзүүлсээр байх болно. Хятад улс Латин Америк, Карибын тэнгисийн орнуудтай хамтран бэрхшээлийг даван туулж, боломжуудыг хамтран бий болгож, Хятад-Латин Америкийн хувь заяаны хамтын цогцыг хамтран байгуулахад бэлэн байна" гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл