solongonews
Ли Чян Габоны ерөнхийлөгч Бонготой уулзав
2023-04-20 09:38
Ли Чян Габоны ерөнхийлөгч Бонготой уулзав

        Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 04-р сарын 19-ний өдөр Ардын их хурлын танхимд Хятадад айлчилж буй Габоны ерөнхийлөгч Бонготой уулзжээ.

Ли Чян:

- Габон нь Хятадын сайн найз бөгөөд Африк дахь түнш юм. Сүүлийн жилүүдэд дарга Ши Жиньпин, Ерөнхийлөгч Бонго нарын стратегийн удирдлага дор Хятад-Габоны харилцааны хөгжил хурдан замд орж ирлээ. Хятад улс Габоны хөгжлийн стратегитай уялдаж, хөгжлийн туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагааны шинэ салбаруудыг хамтран судалж, хамтын ажиллагааны загваруудыг шинэчилснээр Хятад улс өндөр чанартай хөгжиж, өндөр түвшинд нээлтээ хийх боломж нээгдэж байгаа юм. Үүний тулд нийтлэг хөгжлийг дэмжиж, хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргаж байна. Хоёр тал уламжлалт давуу тал бүхий салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, өргөжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хүмүүнлэгийн болон бусад салбарт солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ёстой. Хамтын ажиллагааны шинэ өсөлтийн цэгүүдийг идэвхтэй хөгжүүлж, ногоон хамтын ажиллагааны чадавхийг нээж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны загварыг бий болгох ёстой гэж хэлэв.

Ли Чян мөн:

- Хятад улс габоныг олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт илүү их үүрэг гүйцэтгэхэд дэмжиж, олон талт үйл хэрэгт Габонтой нягт хамтран ажиллаж, бие биенээ дэмжиж, олон улсын шударга ёсыг хамтран хамгаалж, хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалж, дэлхий дахинд тулгарч буй сорилтуудад хамтдаа хариу арга хэмжээ авч, шинэ эринд Хятад-Африкийн хувь заяаны хамтын цогцыг байгуулахад эерэг хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж хэллээ.

Бонго:

- Габон, Хятадын ард түмэн бие биедээ чин сэтгэлээсээ хандаж, бие биедээ итгэж, хүндэтгэлтэй ханддаг. Хоёр улс өндөр чанартай, онцгой хамтран ажиллах харилцаатай. Хятадын хөгжлийн загвар Габонд чухал тохио авчирсан. Габон улс нэг Хятадын бодлогыг баримталж, цар тахалтай тэмцэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд Габонд хүчтэй туслалцаа үзүүлж байгааг үнэлж, "Бүс ба зам"-ыг хамтран байгуулахад Хятад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, Дэлхий дахины хөгжлийн санаачилга болон Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хамтран хэрэгжүүлэх, Габон-Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн тасралтгүй хөгжлийг дэмжихэд бэлэн байна. Габон улс Хятад-Африкийн хамтын ажиллагаа болон олон улсын байгууллагуудын форумын хүрээнд Хятад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, бие биенийхээ дотоод хэрэгт харилцан хүндэтгэлтэй хандах, хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг хамтран баримтлах, хүний эрхийн асуудлыг улс төржүүлэхийг эсэргүүцэх, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллахад бэлэн байна гэж илэрхийллээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл