Ли Кэчян Узбекистаны ерөнхий сайд Ариповтой видео уулзалт хийв
2021-06-09 09:44
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Узбекистаны ерөнхий сайд Абдулла Арипов нар 06 дугаар сарын 08-ны өдөр видео уулзалт хийв.

Ли Кэчян хэлэхдээ:
- Хятад, Узбекистан бол найрсаг ойр хөрш бөгөөд иж бүрэн стратегийн түнш юм. Ши Жиньпин дарга саяхан Ерөнхийлөгч Мирзиёевтай утсаар амжилттай холбогдож, хоёр орны харилцааны хөгжлийг хамтдаа төлөвлөсөн. Цар тахал дэгдсэнээс хойш Хятад, Узбекистан харилцан дэмжиж туслан, ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй урагшилж байгаа нь хоёр орны эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд идэвхтэй үүрэг гүйцэтгэв. Хятад улс нь Узбекистантай дээд түвшний харилцаагаа эрчимжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
