solongonews
Ши Жиньпиний ном хэвлэгдэв
2019-10-28 11:41
Ши Жиньпиний ном хэвлэгдэв

 ХКН-ын Төв хорооны Намын түүх, сурвалж бичгийн судалгааны хүрээлэнгээс эрхлэн гаргасан Ши Жиньпиний "Нам аливаа ажлыг удирдахыг баримтлахтухай өгүүлэх нь" номыг ХКН-ын төв хорооны сурвалж бичгийн хэвлэлийн хорооноос хэвлэж, мөн өдөр бүх Хятадын хэмжээнд тараасан байна.

Тус түүвэрт 2012 оны 11-р сарын 17-нд Ши Жиньпин ХКН-ын 18-р сонгуулийн төв хорооны улс төрийн товчооны 1-р удаагийн хамтын суралцлагыг даргалахдаа хэлсэн үгээр эхлүүлж, 2019 оны 07-р сарын 09-нд Ши Жиньпин Намын төв хороо, Төрийн байгууллагын намын бүтээн байгуулалтын ажлын хуралд хэлсэн үгээр төгсгөл болгон, нөхөр Ши Жиньпин аливаа ажилд намын удирдлагыг баримтлах тухай өгүүлсэн 70 чухал зохиолыг багтаасан, 140 мянга орчим үгтэй ном болжээ. Эдгээр 70 зохиолын заримыг нь анх удаа нийтэлж байгаа юм.

Аливаа ажлыг нам удирдахыг баримтлах нь Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Намын 18-р их хурлаас хойш нөхөр Ши Жиньпин нам аливаа ажлыг удирдахыг баримтлахын чухал ач холбогдол, чиглэл зарчим, тогтолцоо механизм, арга хэлбэр зэрэг чухал асуудлын эргэн тойронд гүнзгий өгүүлж, ХКН төр барих дүрэм журам, социалист бүтээн байгуулалтын дүрэм журам, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн дүрэм журмын тухай ХКН-ын ойлголтыг гүнзгийрүүлж, эрх баригч намын бүтээн байгуулалтын тухай марксизмын онолыг баяжуулан хөгжүүлсэн байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл