solongonews
Ши Жиньпин дарга хадагтай Пэн Лиюаний хамт хүлээн авалт зохион байгуулав
2019-11-05 11:32
Дарга Ши Жиньпин хадагтай Пэн Лиюаний хамт хүлээн авалт зохион байгууллаа.


    Хятадын Олон улсын импортын Ⅱ экспод оролцож байгаа төлөөлөгчдийг угтан, Ши Жиньпин дарга хадагтай Пэн Лиюаний хамт 11 дүгээр сарын 04-ний үдэш хүлээн авалт зохион байгуулав. Ши Жиньпин дарга хүлээн авалтын үеэр хэлсэн үгэндээ:

- Орчин үед Шанхай нь Хятад улс нээлттэй байдлыг тэргүүлж, сүүлийн хэдэн арван жилд олон улсын том хот болж хувирав. БНХАУ байгуулагдсанаас хойш 70 жилийн хугацаанд, ялангуяа сүүлийн 40 жилийн шинэчлэл, нээлтийн үеэр Хятад улс дэлхийн хэмжээнд гайхалтай амжилтад хүрч, Хятад улсын нутагт томоохон өөрчлөлтүүд гарчээ. Хятад улсын хөгжлийн явцаас харахад дэлхий сайн, Хятад сайн байж чадна, Хятад улс сайн байж, дэлхий илүү сайн болно гэдгийг бид гүнзгий ойлголоо гэж хэллээ.


    Богино хугацаанд Хятад улсын олон улсын импортын экспо нь дэлхийн улс орнууд, аж ахуйн нэгжүүдийн оролцоог түргэн татаж, дэлхийн худалдааны хөгжлийн түүхэн дэх томоохон шинэчлэл болж, шинэ эрин үед олон улсын хамтын ажиллагааны бас нэгэн чухал  тавцан болжээ. Хятад улс олон улсын импортын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, импортыг идэвхтэй өргөжүүлж байгаа нь өндөр түвшний нээлтийн шинэ шатыг ахиулах, "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дэлхийн нээлттэй эдийн засгийг хамтдаа байгуулах санаачилга юм. Хятад улсын олон улсын импортын үзэсгэлэн нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ солилцон, соёл, санаа бодлоо солилцдог, таван тивийн зочид төлөөлөгчдийг угтаж, хүмүүсийн сайн сайхан амьдрахыг бүтээх хүсдэгтэй нийцдэг гэж онцоллоо.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл