solongonews
Ван И: Хүбэйгийн цар тахлын эсрэг үйл ажиллагаа нь Хятадын цар тахлын эсрэг тэмцлийн илэрхийлэл
2021-04-13 16:41
Ван И: - Хүбэйгийн цар тахлын эсрэг үйл ажиллагаа нь Хятадын цар тахлын эсрэг тэмцлийн илэрхийлэл бөгөөд энэ нь Хятадын үзэл баримтлал, хүч чадлын төвлөрсөн илрэл юм гэжээ.

Хятадын Гадаад хэргийн яамнаас зохион байгуулсан Хүбэйг дэлхийд сурталчлах онцгой арга хэмжээ энэ сарын 12-ны өдөр Гадаад хэргийн яамны хэвлэлийн бага хурлын танхимд болж, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И үг хэллээ.

Ван И хэлэхдээ:

- Өнгөрсөн жил нь Хүбэй мужийн хувьд хүнд хэцүү хэдий ч гайхалтай нэг жил байлаа. “Ковид-19”-ийн эсрэг тэмцлийн галын шугам, гол талбар болохын хувьд Хүбэй муж, Үхань хотын ард түмэн Ши Жиньпин даргаар төв болгосон Намын Төв Хорооны удирдлага дор муж, хотоо эрс шийдэмгий хаан, цар тахлын эсрэг цөхрөлтгүй эрс тэмцэж, Хятад улс цар тахлыг даван туулахад асар их золиос болсон төдийгүй дэлхийн хэмжээн дэх цар тахлын эсрэг тэмцэлд чухал хувь нэмэр оруулсан юм. Хүбэйгийн цар тахлын эсрэг үйл ажиллагаа нь Хятадын цар тахлын эсрэг тэмцлийн илэрхийлэл бөгөөд энэ нь Хятадын үзэл баримтлал, хүч чадлын төвлөрсөн илрэл юм гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл