Хуралд Ханьжэн “14-р таван жилийн төлөвлөгөө” бол Хятадын чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоон байгуулсны дараах социалист орчин үеийн улс орныг бүх талаар байгуулах шинэ аяллын эхний таван жил гэж онцоллоо. Санхүү, татварын салбарууд Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар жолоодлогоо болгоно. Хөгжлийн шинэ шатанд үндэслэн хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, хөгжлийн шинэ хэв загварыг барьж, өндөр чанартай хөгжлийг ахиулах, нийтлэг хөгжил цэцэглэлт, уялдаа холбоотой хөгжил, аюулгүй байдлыг тууштай дэмжиж, ”14-р таван жилийн төлөвлөгөө”-г сайн эхлэхийг баталгаажуулах юм.
Ханьжэн:
- Намын төв хороо, Төрийн зөвлөлийн шийдвэр, зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлж, Санхүү, татварын идэвхтэй бодлогыг хэрэгжүүлж, Санхүү, татварын янз бүрийн ажлыг эрчимтэй, эмх цэгцтэй биелүүлнэ. Анхан шатны үйл ажиллагааны цар хүрээг тодорхой хангах, анхан шатны иргэдийн амьжиргааг баталгаажуулах, цалин хөлсний баталгааг хангах, үйл ажиллагаа явуулахад ямарч асуудалгуй байх ажлын механизм, арга хэмжээг боловсронгуй болгох шаардлагатай байна. Шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийг цаашид урамшуулан дэмжиж, шинжлэх ухаан, технологийн, ялангуяа суурь судалгаанд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эрдэм шинжилгээний судалгааны сангийн ашиглалтыг сайжруулна гэж хэллээ.
