solongonews
Шилдгийг бүтээж, шимийг нэмэгдүүлэх шинэ аян эхэллээ
2021-08-26 11:36
Өвөр Монголын нутаг дэвсгэр өрнө дорныг чиглэсэн нарийхан урт хэлбэртэй. Хятадын гурван умард бүсийг сундалсан байдаг учраас бүс нутгууд хоорондын тэнцвэргүй, зохицолгүй хөгжил нь бүс нутгийн үндсэн нөхцөл болж тогтжээ.

    Аж үйлдвэрлэлийн байр суурь, хөгжлийн гол чиглэлийг тодорхойлж, бүтцээ тохируулах, аргаа хувиргах, хөдөлгүүрийг шинэчлэхээр хүчин зүтгэж, инноваци, чанар, үр ашгийг дээшлүүлэх ажлыг сайн хийх шаардлагатай байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал ярианы үзэл баримтлалд үндэслэн стратегийн байр суурьд нийцсэн, Өвөр Монголын өвөрмөц онцлогийг тусгасан, экологийг дээдлэн, ногоон хөгжилд чиглэсэн өндөр чанартай хөгжлийн шинэ замыг бий болгох хэрэгтэй.

2020 оны 12-р сарын 08-ны өдөр болсон Хятадын шинэ аж үйлдвэрийн дээд хэмжээний уулзалтаар Бугат хот 49 төсөлд гарын үсэг зурсан юм. Үүний талаас илүү хувь нь шинэ материал, тоног төхөөрөмж үйлдвэрлэх, биотехнологи, газрын ховор элемент зэрэг шинээр гарч ирж буй стратегийн салбарууд байв.

Ухай хот энэ оны 03-р сарын 16-нд нийт 18.6 тэрбум юаний хөрөнгө оруулалт бүхий 20 гол төслийг эхлүүлсэн. Эдгээр нь мөн шинэ эрчим хүч, шинэ материал зэрэг шинээр гарч ирж буй үйлдвэрлэлийн салбараар гол болгосон байв.

Сүүлийн өдрүүдэд 2021 оны бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны гол төслүүдийн жагсаалтыг гаргасанд тоног төхөөрөмж үйлдвэрлэх, эрчим хүч хэмнэх, байгаль орчныг хамгаалах, дижитал эдийн засаг, шинэ химийн үйлдвэр, ногоон металлурги, ногоон барилгын материал, логистик, соёлын аялал жуулчлал зэрэг салбарууд мөн тодорхой хэмжээгээр орсон байна.

Шинэ эрчим хүч, шинэ материал, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, дижитал эдийн засаг, ногоон металлурги зэрэг шинээр хөгжиж байгаа стратегийн шинжтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уламжлалт үйлдвэрлэлийг шинэчлэн сайжруулах, үйлчилгээний салбар дахь тулгуур үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь ӨМӨЗО-ны аж үйлдвэрийн өнөөдөр, цаашдын нэлээд урт хугацааны өөрчлөлт, шинэчлэлийн үндсэн чиглэл болсон байна.

Өвөр Монгол орон баялаг ихтэй учраас нөөц баялагт суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх асар их орон зайтай. Хэдий тийм боловч аж үйлдвэрийн хөгжил нь нөөцийн ашиглалтад илүү түшиглэдэг. Бүтцийн зөрчилдөөн их байдаг учир эдийн засгийн хөгжлийг тодорхой хэмжээгээр хязгаарладаг.

Ши Жиньпин дарга сүүлийн жилүүдэд Өвөр Монголын ажилд олон удаа чухал заавар өгч, Өвөр Монгол орон давуу талдаа тулгуурлан боломж бололцоогоо ашиглаж, уламжлалт аж үйлдвэрлэлийн тоо олон, шинээр гарч ирж буй үйлдвэрүүд цөөн, доод түвшний үйлдвэрүүд олон, өндөр түвшний аж үйлдвэрүүд цөөн, нөөц баялагт суурилсан үйлдвэрлэлүүд олон, нэмүү өртөг ихтэй үйлдвэр цөөн, хөдөлмөр их шаардсан үйлдвэрүүд олон, хөрөнгө, технологи шаардсан үйлдвэрүүд цөөн байгаа байдлаа өөрчлөхийг эрмэлзэх ёстой гэдгийг онцлон дурдсан байна.

“Нүүрс малтаж зарах”, “хөрс ухаж худалдах” өргөн хүрээний нөөцийг ашиглах загварыг бүрэн өөрчилж, шинэ технологи, бизнесийн шинэ хэлбэр, шинэ загварыг ашиглан нөөцөд суурилсан үйлдвэрлэлийг шинэчлэн, олон улсын жишигт нийцсэн тоног төхөөрөмж, технологийн түвшинд чиглэж, аж үйлдвэрийн сүлжээг өргөжүүлэн, нөөцөд суурилсан өндөр зэрэглэлийн, ухаалаг, ногоон, үйлчилгээний аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой.

“Аж үйлдвэрийн сүлжээг доод урсгал руу, үнэ цэнийн сүлжээг дундаас дээд түвшинд хүргэхийг дэмжин, “Или орчин үеийн ухаалаг эрүүл хөндий” болон “Мэн Ню сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн парк” хоёр төслийн үйлдвэрлэл, үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж, 100 тэрбумын түвшний сүүний үйлдвэрлэлийн бүлгийг байгуулан, “Хятадын сүүний хот”-ыг дэлхийд алдартай болгоно”. Энэ бол Хөххотын “14-р таван жил”-ийн төлөвлөгөөнд орсон сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх төлөвлөгөө юм.

Бугат хотын тоног төхөөрөмж үйлдвэрлэх аж үйлдвэрийн парк дахь шинэ материалын төсөл зэрэг өндөр технологийн салбарын цуврал төслүүд болон эко ухаалаг төслүүд дараалан хэрэгжиж, Өвөр Монголын Шань Шань технологийн компани, Өвөр Монголын машин механизмын нэгдүгээр группын Линьфэн компани зэрэг нь ногоон хөгжлийн манлайлагч болж байна. Хятад улсын эхний ээлжийн инноваци туршилтын 20 цэгийн нэг болох Бугат хот ухаалаг үйлдвэрлэлийн салбарт эрчимтэй хүч сорьж байна.

Нүүрсээр тос үйлдвэрлэх, нүүрснээс хий гаргах, нүүрнээс олефин авах, нүүрсээр метанол бүтээх зэргээр нүүрсний нөөцөөрөө алдартай Ордос хот нүүрсний салбарын сүлжээг үргэлжлүүлэн өргөжүүлж, нүүрсний орчин үеийн химийн технологийг хөгжүүлэн, Хятад улсын хэмжээн дэх хамгийн бүрэн ангилал, хамгийн өргөн цар хүрээ бүхий орчин үеийн нүүрсний химийн үйлдвэрлэлийн үлгэр жишээ төслүүдийн хамгийн их төвлөрсөн цэг болжээ.

Өвөр Монголын олон бүс нутаг үзэл бодлын өөрчлөлтөөс үйл ажиллагааны хэрэгжилт хүртэл өндөр чанартай хөгжилд чиглэн, шинэ, хуучин хөдөлгүүрийг уялдуулж, аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэлийн шинэ аяныг эхлүүлсэн.

                       Дижитал эдийн засаг хөгжсөөр

      “China Life” компаний 890 сая орчим юаний хөрөнгө оруулалт бүхий Улаанцав дахь дата төвийн төслийг 03-р сарын 30-ны өдөр Улаанцав хотод албан ёсоор эхлүүлсэн. Энэхүү төслийн хүрээнд 120 мянган сервер багтаах чадалтай 6000 ширхэг стандарт үйлчилгээний кабинетийг суурилуулсан гэдэг ч энэ нь Улаанцав хот дахь дижитал үйлдвэрлэлийн хөгжлийн нэгэн жишээ төдий юм.

Улаанцав хот сүүлийн жилүүдэд газарзүйн байрлал, зам тээвэр, цахилгаан эрчим хүч, уур амьсгал зэрэг давуу талдаа тулгуурлан үүлэн тооцоолол, том датаг стратегийн гол салбар болгон хөгжүүлж, “Тал нутгийн үүлэн хөндий” брэндийг бүтээхийг зорьж байна. Одоогийн байдлаар тус хотын дата төв нь нийт 11 төсөлд гарын үсэг зурсан бөгөөд нийт хөрөнгө оруулалт нь 54.22 тэрбум юаньд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 59 хувиар нэмэгдэн, 8.35 тэрбум юаний хөрөнгө оруулалтын ажлыг дуусгаад байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 106.2 хувиар нэмэгдсэн байна. Хотын дата төв нь 2.44 сая сервер багтаах боломжтой бол 110 мянга гаруй сервер ашиглалтад ороод байна. Үйлчилгээний ажлыг даан хариуцдаг 14 компани байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 16.7 хувиар нэмэгдэж, нийт 2000 гаруй ажилчидтай болжээ. Хиймэл оюун ухаан, том дата, интернэт сүлжээ зэрэг шинэ эдийн засагтай холбоотой 30 баг, компани бий болов. Хотын дата үйлдвэрлэлийн томоохон сүлжээ сайжирсаар байгаа ба дижитал эдийн засгийн зах зээлийн орон зай мөн нээгдсээр байна.

Үүний зэрэгцээ Улаанцав хот том дата хэрэглээ, инновацийг эрчимтэй хөгжүүлж байна. Хотын засаг захиргааны мэдээллийн нөөцийг бүхэлд нь удирдан зохицуулж, том дата үйлчилгээний платформ нь Иргэний хэргийн товчоо, Цагдаагийн алба, Засгийн үйлчилгээний товчоо зэрэг 14 байгууллага нэгжийн засгийн газрын мэдээллийн нөөцийг хамруулсан байна. Жүн Хун компанитай хамтран байгуулсан Өвөр Монголын Засгийн газрын Үүлэн өгөгдлийн гамшгийг сэргээх төвийг ашиглалтад оруулсан. Энэ нь засгийн газар, санхүү, эм эмнэлэг, архив зэрэг төрөл бүрийн салбаруудад тоон өгөгдлийг урт хугацаагаар хадгалах тохиромжтой, аюулгүй, эко үйлчилгээг үзүүлэх боломжтой байдгаараа өгөгдөл хадгалах “халуун, хүйтэн”-ийг хослуулсан шинэ загварыг нэвтрүүлсэн байна.

Тус хот энэ жил аж үйлдвэрийн өөрчлөлт дэх дижитал технологийн идэвхжүүлэгч, тэргүүлэх үйл хэргийг бүрэн дүүрэн тодруулж, дата төв, үйлчилгээний аутсорсинг зэрэг салбарын зохицонгуй хөгжлийг хурдасган, том дата өгөгдлийн хэрэглээг гүнзгийрүүлж,  Улаанцав хотын үсрэнгүй хөгжлийн шинэ хуудсыг бичиглэж байна.

               Эрдэнэ шишийн үйлдвэрлэлийн сүлжээ өргөжсөөр

    “Тунляо эрдэнэ шиш” нь эрдэнэ шишийн боловсруулалт, тэжээл бордооны үйлдвэрийн өндөр чанартай түүхий эд болохын хувьд маш олон давуу талтай.

“Алтан шишийн бүс хэмээх бүс нутгийн өвөрмөц давуу тал, нөөцийн хишиг нь “Тунляо эрдэнэ шиш”-ийн сайн чанарыг бий болгосон. Амттай хоол хүнс төдийгүй дэвшилтэт технологийн тусламжтайгаар үндэс сайтай “үйлдвэрийн мод”-ыг бүтээсэн байна.

Эрдэнэ шиш нь нунтагласны дараа цардуул, исгэсний дараа этанол болдог. Энэ нь зөвхөн эрдэнэ шишийн боловсруулалтын үндсэн бүтээгдэхүүн юм. Эдгээр хоёр бүтээгдэхүүнийг нарийвчлан боловсруулсны дараа хүнсний үйлдвэрлэл, эмийн үйлдвэр, химийн үйлдвэр зэрэг салбарт өргөн ашиглагддаг ашиг орлого өндөртэй амин хүчил, цардуулын сахар, полилактик хүчил, антибиотик зэрэг зүйлсийг гарган авч болно.

Сэтгүүлч 04-р сарын 07-ны өдөр Кайлү дэх Кай-Яо группын Эм үйлдвэрлэгч компаний  үйлдвэрлэлийн цехийг зорин очиход компаний ажилчид эмх цэгцтэй, яаравчлан ажилласаар байв.

Компаний ерөнхий менежер Жи Минжы:

- Бид Кайлү шянийг сонгосон шалтгаан нь эрдэнэ шишийн баялаг, өндөр чанартай нөөцтэй холбоотой. Хамгийн чухал зүйл бол энд эрдэнэ шиш – цардуул - оксететрациклиний иж бүрэн үйлдвэрлэлийн сүлжээ бий болсон явдал юм. Манай компаний үйлдвэрлэж буй доксициклиний түүхий эд нь окситетрациклин болно. Өнгөрсөн жилд тус компани 500 тонн доксициклин үйлдвэрлэсэн. Энэ жилийн зорилгоо 800 тонноор тооцоолж байна гэж хэллээ.

Кайлү шянь нь “Үндэсний үр тарианы үйлдвэрлэлийн дэвшилтэт шянь” гэсэн хүндэт алдартай. Дэлхийн эрдэнэ шишийн алтан бүсэд оршиж, Хятадын био-исгэх үйлдвэрлэлийн холбооноос “Үндэсний эрдэнэ шишийн биотехнологийн үйлдвэрлэлийн бүлгийг хөгжүүлэх суурин”-г байгуулах бүх нөхцөлийг бүрдүүлсэн гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн байна.

Сүүлийн жилүүдэд Кайлү шянь нь өөрийн давуу талдаа үндэслэн бизнесийн орчныг сайжруулахад анхаарч, өндөр чанартай үйлчилгээгээр бизнес татах, баталгаажуулах арга барилуудыг хэрэгжүүлсний улмаас Юй Ван компани, Хуа Шү, Кай-Яо зэрэг эрдэнэ шишийн биотехнологийн олон компаниудыг татан авчирсан байна. Одоогийн байдлаар тус шяний окситетрациклиний жилийн гарц нь үндэсний ерөнхий гарцын 47.5 хувийг эзэлж, дэлхийн 38 хувийг эзэлж байна. Энэ нь мөн антибиотик, витамин, спирт, түлшний этанол, амин хүчил, эрдэнэ шишийн дагалдах бүтээгдэхүүний цуврал зэрэг 6 үйлдвэрлэлийн сүлжээг бий болгосон. Нарийвчилсан 160 гаруй бүтээгдэхүүнийг боловсруулж, эрдэнэ шишийн жилийн хувиргалт нь 2.5 сая тоннд хүрч байна. “14-р таван жил”-ийн төлөвлөгөөний эцэс гэхэд тус шяньд эрдэнэ шишийн биотехнологийн 40 компани байгуулах, 350 гаруй нарийвчлан боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, 30 тэрбум юаний бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй. Хятад улсын хэмжээн дэх био-исгэх хамгийн том суурин, эмийн түүхий эдийн үндэсний түвшний суурин, эрүүл мэндийн салбарын үндэсний хэмжээний томоохон сууринг байгуулахаар төлөвлөж байна.

                   “5G+Интернет”-ийг хэрэглээ нэмэгдсээр

      Нүүрс олборлогчдын шөнийн цагаар ажиллахгүй байх мөрөөдөл Ордос хотын Ма Ди Лян нүүрсний уурхайд биеллээ оллоо.

Ма Ди Лян нүүрсний уурхайн жолооч Чю Гуан-Юнь шөнө ажиллахаа больсноо ярих бүртээ маш их баярлаж байлаа.

- Өмнө нь бид гурван ээлжээр ажилладаг байсан. Сард 10 хоног шөнийн ээлжинд гардаг учраас маш хэцүү байсан гэж ярих түүний бодлоор шөнийн ээлжийн ажил цуцлах нь уурхайчдын хувьд “хамгийн том халамж” төдийгүй, энэхүү “том халамж” нь уурхайн хэрэгжүүлж байгаа “5G + ухаалаг малтмал”-ын бүтээн байгуулалттай холбоотой.

2020 оны 12-р сард Ма Ди Лян нүүрсний уурхайг Эрчим хүчний үндэсний товчоо, Нүүрсний хяналтын товчооноос ухаалаг уурхайн бүтээн байгуулалтын эхний ээлжийн жагсаалтад оруулж, уурхайн бүх талбайд газар доорх 5G сүлжээг бүрэн хамруулсан байна. Ухаалаг хяналтын платформ, 5G эргүүлийн роботууд, 5G жолоочгүй машин зэрэг 5G хэрэглээний 3 программыг ажиллуулснаар Ма Ди Лян уурхай нь гүний уурхайд резинэн дугуйтай жолоочгүй машин ажиллуулах болж, Хятадын хэмжээн дэх энэ салбарын салхийг хагалсан байна. Энэхүү технологийг ашиглах нь хүний ​​буруу ажиллах тохиолдол, жолоодлогын ядаргааны болох, хууль бус үйлдлээс үүдэлтэй зэрэг тээврийн ослоос урьдчилан сэргийлэх боломжтой. Үүний зэрэгцээ 5G эргүүлийн роботуудаар дамжуулан 5G+ роботын хараа хяналтгүй системийг бий болгож, нүүрсний уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг илүү сайн хангах болсон байна.

Өвөр Монголын Ухаалаг нүүрсний компаний дарга Ү Жиньсүн:

- Ижил хэмжээний нүүрс үйлдвэрлэх тохиолдолд уламжлалт уурхайд 1500 орчим хүн шаарддаг бол ухаалаг уурхай байгуулалт, 5G технологийг ашигласнаар Ма Ди Лян уурхайд одоогоор 700 ажилчин л ажиллаж, худагт 200 гаруй хүн ажилладаг байсан бол 100 хүрэхгүй хүн ажиллах болсон гэж хэллээ.

 Ма Ди Лян нүүрсний уурхай нь Ордос хотын анхны “ухаалаг нүүрсний уурхай” болсон. Өвөр Монголын хэмжээн дэх анхны 5G жолоочгүй тээврийн хэрэгслийг Хия Багш дүүрэгт амжилттай ашиглалтад оруулсан. Ордос хотын анхны ухаалаг хорооллын төсөл болох “Хүй Линь 5G өртөө”-г ашиглалтад оруулсан гэх зэргээр сүүлийн жилүүдэд Ордос хот 5G технологи, үйлдвэрлэлийг уялдуулах замыг идэвхтэй судалж байна. “5G + эрчим хүч”, “5G + зам тээвэр”, “5G + засгийн газрын ажил” гэх зэрэг ухаалаг программууд ар араасаа хэрэгжиж байгаа нь орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд тусалдаг төдийгүй ард иргэдэд технологийг амьдралд нэвтрүүлсний үр ашгийг бодитой мэдрүүлдэг байна

                Урт аян замд тэмцэл шаардагддаг

    Өвөр Монгол орон “14-р таван жилийн төлөвлөгөө”-г амжилттай эхлүүлэхийн тулд хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, зөв, цогцоор нь хэрэгжүүлж, хөгжлийн шинэ хэв маягт үйлчлэх, нэгдэхийг чухалчилж, үйлдвэрлэлийн байр суурь, хөгжлийн гол чиглэлээ тодорхойлон, бүтцээ тохируулах, аргаа хувиргах, хөдөлгүүрийг шинэчлэхээр хүчин зүтгэж, инноваци, чанар, үр ашгийг дээшлүүлэх ажлыг сайн хийх шаардлагатай байна. Улмаар стратегийн байр сууринд нийцсэн, Өвөр Монголын өвөрмөц онцлогийг тусгасан, экологийг дээдлэн, ногоон хөгжилд чиглэсэн өндөр чанартай хөгжлийн шинэ замыг бий болгох болно.

Шинээр гарч ирж буй стратегийн шинжтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Үйлдвэрлэлийн нөөц бололцоо, цар хүрээ, тоног төхөөрөмжийн давуу тал болон түрүүлэн хөгжсөн зарим салбарын давуу талд түшиглэж шинээр гарч ирж буй аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлж, аж үйлдвэрийн хөгжлийн үе шаттай системийг бий болгох хэрэгтэй. Түүнчлэн  орчин үеийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, шинэ материал, био анагаах ухаан, эрчим хүч хэмнэх, олон нийтийн нислэг зэрэг салбаруудыг эрчимтэй хөгжүүлж, брэнд бүтээгдэхүүн, тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийг дэмжин, өвөрмөц шинж чанар, нэмэлт давуу тал, тохиромжтой бүтэц бүхий шинээр хөгжиж буй стратегийн салбарын өсөлтийн хөдөлгүүрийг бүтээх хэрэгтэй.

Уламжлалт үйлдвэрлэлийг шинэчлэн хөгжүүлэх. Эрчим хүчний нөөцийн давуу тал дээр үндэслэн нүүрстөрөгчийн оргил үе, нүүрстөрөгчийн төвийг сахисан байдал зэрэг уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх дунд болон урт хугацааны зорилтуудын эргэн тойронд эрчим хүчний хэрэглээний давхар хяналтыг бэхжүүлж, аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтийг хийх болно. Шинэ технологи, дэвшилтэт технологиор уламжлалт үйлдвэрлэл, уламжлалт аж ахуйн нэгжүүдийн шинэчлэлийг түргэсгэж, гинжин хэлхээг өргөжүүлэх, нөхөх, сунгахыг дэмжин, дээд зэрэглэлийн, ухаалаг, ногоон уламжлалт үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

Аж үйлдвэрийн хэлхээ, нийлүүлэлтийн хэлхээний шинэчлэлийн түвшинг дээшлүүлэх. Аюулгүй, найдвартай, уян хатан, динамик, тэнцвэртэй, эрч хүчээр дүүрэн үйлдвэрлэлийн хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээний системийг байгуулна.

Дижитал эдийн засгийг өргөжүүлэн хөгжүүлэх. Үндэсний түвшний дижитал эдийн засгийн инноваци, хөгжлийн туршилтын бүсийг байгуулж, дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг чангатган, мэдээллийн нөөцийн системийг сайжруулж, дижитал шинэчлэлийг дэмжин, дижиталчилсан үйлдвэрлэлийн хүчийг нэмэгдүүлнэ.

Агт хүлгээ эмээллэж, аян замдаа гарахад бэлэн боллоо. Өвөр Монгол орон түүхэн шинэ гарааны цэг дээрээс тодорхой зорилго, саруул зам, хүчтэй бодлого, эрчимтэй алхаагаар өндөр чанартай хөгжлийн шинэ аяндаа ганзага дүүрэн гялалзах нь гарцаагүй.

Зохиогч: Нийтлэлийг: КАН ЛИНА, ХУАН ПҮ МЭЙШЯНЬ, ХУРЦАА, ГҮӨ ЛИНА
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Хятадын Ардын Өдөр Тутмын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл