solongonews
Хамтын хөгжил цэцэглэлийн замаар замнаж байна
2021-09-08 20:19
Хамтын хөгжил цэцэглэлийн замаар замнаж байна

   Жэжян бол иргэдийн амьжиргаа баян, өндөр түвшний бүс нутаг, хот ба хөдөөгийн иргэдийн орлого тус тус 20 жил, 36 жил дараалан бүх улсад нэгдүгээрт жагсаж байна. Үүний зэрэгцээ тэнцэл харьцангуй сайн, хот, хөдөөгийн иргэдийн орлогын зөрөө нь 1.96 байгаа нь улсын 2.56-аас хамаагүй доогуур байна. Одоогоор Жэжян муж нь хамтын хөгжил цэцэглэлтийн үлгэр жишээ үзүүлэх бүсийг байгуулж байна. Үүний гол гурван чиглэлийн нэг нь хот хөдөөгийн зөрөөг багасгах. Хөдөө аж ахуйг хүчирхэгжүүлж, хөдөө нутгаа гоё үзэсгэлэнтэй, тариаланчдыг баян болгохын тулд хөдөө орон нутгийг хэрхэн хөгжүүлж хот, хөдөөгийн орлогын зөрүүг цаашид бууруулах вэ? Нинбо дахь гурван тосгоны хөгжлийн өвөрмөц замаас бид Жэжянгийн хамтын хөгжил цэцэглэлтийн үлгэр жишээ үзүүлэх бүсийг байгуулахын ашиг тус ба олон талт байдлыг ойлгож чадна.

Хэн Каньтүө тосгон. Гэрэл зургийг ЮЙЦИ

Хэн Каньтүө тосгон: БНХАУ-ын хуучин хувьсгалт суурин газрыг бүх талаар чинээлэг амьдралтай болгоно

  Нинбо хот, Юйяао хот, Си Миншань уулын бэл дамжин машин дөнгөж сая Хэн Кэнтүө тосгонд орж ирэв. Өөр ямар ч тосгон харагдсангүй: нэг нарийн тунгалаг гол мөрөн урсан тосгоноор өнгөрнө. Хэн Кэнтүө тосгоны нэр нь үерээс урьдчилан сэргийлэх, хянах зорилгоор барьсан далнаас ирэлттэй бөгөөд тус далан баригдсанаар гол горхины урсгалыг зөөлөн болгож, Жэжян мужийн зүүн хэсэгт орших энэ жижигхэн тосгонд яруу намуухан дууг нэмж өгсөн байна.

        Ляннүн суурин нь Юйяао хотын Си Миншань уулын хуучин хувьсгалт суурин газарт байрладаг. Энэ бол БНХАУ-ын Японыг эсэргүүцэх 19 суурин газрын нэг болох Жэжянгийн Зүүн хэсэг дэх Японы эсрэг баазын байрладаг газар юм. Хэн Каньтүө тосгонд БНХАУ-ын Коммунист намын Жэжянгийн зүүн хэсгийн намын хорооны буур, Жэжян мужийн зүүн хэсгийн захиргааны алба, Жэжянгийн зүүн хэсэг дэх Японы эсрэг цэрэг, улс төрийн кадруудын сургууль, Жэжянгийн зүүн хэсгийн банк, Жэжянгийн зүүн хэсгийн сонины хороо зэрэг буур хамрагддаг. Тань Чилүн, Хэо Кэши зэрэг ахмад үеийн хувьсгалчид энд удаан хугацаагаар амьдарч байсан юм. Тиймээс Хэн Каньтүө тосгоныг "Жэжянгийн зүүн хэсгийн улаан тосгон" гэж нэрлэдэг бөгөөд энэ нутгийн том бялууг бас улаан тосгоны том бялуу гэж нэрлэдэг.

  Энэ зууны эхэн үед Хэн Каньтүө тосгон нь замын түгжрэл ихтэй, маш олон хуучирч муудсан байшинтай, тосгоны иргэдийн орлого харьцангуй бага байсан эдийн засгийн хувьд сул дорой тосгон байв. 2001 онд Хэн Каньтүө тосгоны тосгоны иргэдийн нэг хүнд ногдох орлого нь 2700 юань хүрэхгүй байсан бөгөөд тосгоны хамтын эдийн засаг бүр хоосон байв.

        2003 оны цагаан сарын өмнөхөн Жэжян мужийн намын хорооны нарийн бичгийн даргаар дөнгөж ажиллаж байсан Ши Жиньпин Ляннүн суурин, Хэн Каньтүө тосгонд ажиллах үедээ: 

- "БНХАУ-ын хувьсгалт суурин газрыг бүх талаар чинээлэг амьдралтай суурин" болгон бүтээн байгуулах санал дэвшүүлэв. Цагаан сарын дараахан Ши Жиньпин дарга тус тосгоны намын гишүүд болон олон түмэнд хандан, хувьсгалын суурин газрыг хөгжүүлэх бүтээн байгуулалтыг түргэсгэж, ядуурлаас ангижруулж, сайн сайхан амьдрал уруу хөгжихийг уриалав.

        "Улаан + ногоон + өвөрмөц" хөгжлийн үзэл баримтлалаар Хэн Каньтүө тосгон нь улаан аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, ногоон нөөцийг ашиглаж, өвөрмөц хөдөө аж ахуйг өргөжүүлж эхлэв. Саад бэрхшээлийг даван туулж, өвөрмөц онцлогтой, өндөр үр ашигтай хөдөө орон нутгийн аж үйлдвэрийн систем бий болсон нь хүнсний ногоо түүн аялах, амралтын газар, гэр буудлыг хөгжүүлсэн юм.

2018 оны 02 -р сарын 10 -нд тосгоны бүх намын гишүүдээс ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд захидал бичиж, "БНХАУ-ын соёл иргэншилтэй тосгон" хэмээх хүндэт цолыг хүртсэн тухай сайн мэдээг хуваалцав. Тухайн жилийн 02-р сарын 28-нд Ши Жиньпин даргаас тус тосгоны бүх намын гишүүдэд хандан улаан генийг өвлүүлэн уламжилж, намын байгууллагын бэхлэлтийн үйлдэл, намын гишүүдийн үлгэр жишээ үзүүлэх үүргээ бүрэн дүүрэн биелүүлэхийг уриалж, тосгоны иргэдтэй хамтран тууштай хүчин чармайлт гаргаж, шаргуу хөдөлмөрлөж, чинээлэг, соёлтой, үзэсгэлэнт сайхан хөдөө тосгоныг бүтээхийг хичээгээрэй гэсэн байна.

   Хэлбэл үг гэдэг үг бий. Энэ оны 04-р сард Ляннүн суурингийн Ванган тосгон, Ганьшюань тосгон, Бай Шүйцүн тосгон, Хэши тосгон гэх зэрэг Си Миншань уулын өрцөнд тархсан "сувд"-нууд хамтран аялал жуулчлалын шугамыг нээж, тосгоноороо хамтран аялал жуулчлалын багыг хүлээн авах ажлыг хөгжүүлхийг хамтын хөгжил цэцэглэлийг судлах шинэ оролдлого болжээ. Ляннүн балгасны Намын хорооны нарийн бичгийн дарга Цай Яхүнгээс сэтгүүлчдэд хандан:

- Одоогоор Ляннүн суурин нь намын удирдлагаар Хэн Каньтүө тосгоноор гол цөм болгон, хамтын хөгжил цэцэглэлтийн холбоог байгуулсан бөгөөд энэ нь бүх балгасны харъяанд буй засаг захиргааны тосгоныг удирдан дагуулж, хүчирхэг тосгон нь сул дорой тосгоныг дагуулах, баян тосгонууд нь ядуу буурай тосгоныг дагуулах, хөгжил хурдан тосгон нь хөгжил удаан тосгоныг дагуулах, том тосгон нь жижиг тосгоныг дагуулах гэх зэрэг хотын суурингийн хамтын хөгжил цэцэглэлийн хэв маягийг бий болгов гэж хэлэв.  

- Тоглож тойрон жуулчлах газар олон, жуулчид маш олон учраас буудал, хоол хүнсний хэрэглээ аяндаа нэмэгдсэн" гэж Хуан Кэвэй танилцуулахын хамт, аялалын шугам бүр нь аялагчдад маш таалагдаж, одоогоор захиалгаар дүүрсэн болсон ба автобусаар хотын жуулчдыг бөөнөөр нь хүргэж ирдэг учраас манай тайлбарлагчид хөтөчид маш завгүй гэж танилцууллаа.

Гэжя тосгон. Гэрэл зургийг: ЮЙ ЦАЙЛИНЬ 

     Тэнтүө тосгон: Бүх Хятадын хөдөө тосгоныг хөгжүүлэх дагуулагч болсон

   Хоёрхон кв.км талбайтай тосгон нь Хятад улсын анхны 5А түвшний үзэсгэлэнт газар болсон байна. Тасалбарын эдийн засаг эрчимтэй хөгжиж байх үед тус тосгон нь тасалбараа цуцалж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочдыг угтан авах үүд хаалгаа нээжээ. Тус тосгон нь 891 хүн амтай 358 айл өрхтэй бөгөөд 2020 он гэхэд нийгмийн нийт бүтээгдэхүүний хэмжээ 12.29 тэрбум юань, тосгоны иргэдийн нэг хүнд ногдох цэвэр орлого нь 69.000 юаньд хүргэсэн байна. Нинбө хотын Фэнхуа дүүргийн Сяо Ванмяо гудамжны Тэнтүө тосгон руу явах замд буй цуврал мэдээлэл, товч танилцуулга нь сэтгүүлчдийн сонирхлыг татсан байна. "Хагартал баяжсан айл өрхгүй, ядуу айл өрхгүй, айл өрх бүхэн баян чинээлэг" энэ тосгонтой танилцахаар сурвалжлагч тэсэн ядан хүлээж байв.

- Энэ бол манай тосгоны гурав дахь үеийн" чинээлэг вилла" юм. Барилгын ажил 2000 онд эхэлсэн. Манай гэр бүл нь 2005 онд энд нүүж ирсэн гэж тосгоны оршин суугч Фү Даньдань анх нүүж ирэхэд нь өгсөн сэтгэл хөдлөл одоо ч мартагдашгүй хэвээр байгаа гэж хэлсэн байна. Мөн:

- Энэ байшин бол том, нар сайн тусдаг. Би өөрийн гэсэн жижигхэн номын өрөөтэй, маш их баяртай байна гэж хэллээ.

Фү Даньдань бол Тэнтүө тосгоны уугал иргэн. Амьдрлаа өөд нь татаж, чинээлэг амьдрал руу шилжүүлэн, дахин бүхнээрээ баян чинээлэг амьдралтай сайн сайхан амьдарч буйг харуулсан тод нэг жишээ бол Фү Даньдань болно. Тэр сэтгүүлчдэд хандан:

- Бага байхдаа нөхцөл байдал тийм ч сайн байгаагүй бөгөөд хамгийн гүн суугдалтай зүйл бол хулс юм. Энд хулс элбэг, жилийн турш хоолны ширээн дээр хамгийн түгээмэл байдаг нь хулс юм. Бид шинэ соргог хулс, даршилсан хулс, хатаасан хулс бүр иддэг, гэтэл тахианы мах, нугас, загас, хурц үнэртэй ногоо зэрэг хоол хүнс маш ховор байжээ гэж хэлэв.

1970-аад оноос эхлэн Тэнтүө тосгон нь байгаль орчноо тохижуулахын тулд газрын хөрсийг их хэмжээгээр сайжруулахыг уриалсан. 1998 оны хавар Тэнтүө тосгон эко аялал жуулчлалыг хөгжүүлж эхэлсэн бөгөөд Тэнтүө тосгоны үзэсгэлэнт газрыг сонирхох жуулчдаас мөнгө авсан. 1999 онд Тэнтүө тосгон нь бүх улсад тасалбар зарсан анхны тосгонуудын нэг болжээ; 21-р зуунд ороход, Тэнтүө тосгон нь өвөрмөц онцлогт аж үйлс эдий засгийн аж үйлдвэрийн паркыг байгуулж, 60 гаруй компанийг татан оруулсан байна; 2019 оны эцсээр Тэнтүө тосгон нь жилийн 30 сая юанийн орлого олж байсан үзэсгэлэнт газруудын тасалбарыг цуцалж, хоёрдогч хэрэглээ, хэрэгцээ шаардлагатаа тохируулан мөнгө төлөхөд суурилсан эко амралт аялал жуулчлалын хөгжлийн шинэ загварт шилжсэн байна. Өнөөдөр экологи, ногоон байгууламж, шинэ эрчим хүч, шинэ материал зэрэг эко үйлдвэрлэл нь Тэнтүө тосгоны эдийн засгийн нийт бүтээгдэхүүний хэмжээний 80% -ийг эзэлж байна. Ядуу хоосон байсан тосгон нь "экологийн парк" болж, улс орон даяар хөдөө орон нутгийг хөгжүүлэх дагуулагч болжээ.

    1993 онд Тэнтүө тосгон нь бүх улсын анхны тосгоны түвшний байгаль орчин хамгаалах хороог байгуулж, татан оруулсан аж үйлдвэрлэлийн төслүүдэд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хэрэгжүүлсэн байна. Түүнээс хойш байгаль орчныг бохирдуулах эрсдэлтэй 100 шахам хөрөнгө оруулалтын төслөөс татгалзсан байна. Түүнээс хойш Тэнтүө тосгон нь "Дэлхийн экологийн шилдэг 500", "Дэлхийн эв найртай арван шилдэг тосгон", "Бүх Улсын соёл иргэншилтэй тосгон" зэрэг 70 гаруй чухал шагналуудыг дараалан хүртсэн байна. НҮБ -ын албаны хүн Тэнгтүө тосгонд ирэхдээ "Би дэлхийн олон оронд очсон боловч Тэнтүө тосгон шиг үзэсгэлэнтэй, цэвэрхэн тосгоныг бараг л хардаггүй" гэжээ.

Тэнтүө тосгоны иргэдийн халамжийн талд Фү Янгай маш ханамжтай бөгөөд ярих дуртай байдаг нэгэн. Фү Янгай:

-Үндсэн халамж нь сард нэг хүнд 1500 юань, тэтгэврийн цалины хамгийн доод хэмжээ сард 3500 юань байдаг, орон сууц, боловсрол, эрүүл мэндийн баталгааг бүхнийг олгодог. Хотын жуулчид бидний энэ амьдралыг хараад маш их атаархдаг гэлээ.

Баян чинээлэг амьдралтай Тэнтүө тосгон нь илүү холыг хардаг. 2019 оны 7 -р сард, хамтын хөгжил цэцэглэлтийн практик туршлагыг Бүх Улсын хөдөө тосгонд хүргэх зорилгоор, тус тосгонд Тэнтүө хөдөө тосгоны хөжглийн коллежийг байгуулахаар төлөвлөжээ.

"Нэг тосгон баян уу ядуу уу, Тосгоны бүх иргэд бүхнээрээ баян болбол сая баянд тоочигдоно" гэж Тэнтүө тосгоны намын хорооны нарийн бичгийн дарга Фү Пинюүнь хэлэхдээ, Тэнтүө тосгон нь 2021 онд хамтын хөгжил цэцэглэлтийг харуулсан Бүх Хятадын цорын ганц үлгэр жишиг үзүүлэх тосгон болсон, мөн бүх Хятадын эх оронч боловсролын үлгэр жишээ үзүүлэх сууринаар үнэлэгдсэн байна.

Төрсөн нутгийнхаа өдрөөс өдөр хөгжин дэгжирч буйг харсан Фү Даньдань 2011 оны сүүлээр тосгон руугаа буцаж ажил үйлс эрхэлхээр шийджээ. Одоо тэр тосгоны хамтын эдйин засаг аж ахуйн нэгж болох Тэнтүө группын гадаад сурталчилгаа, сургалтын үйл ажиллагааг хариуцаж, улс орны өнцөг булан бүрээс ирсэн зочдод Тэнтүө тосгоны хөгжсөн туршлаыг сурталчилна. Фү Даньдань хэлэхдээ, өнөөдөр Тэнтүө тосгоны хүүхэд бүхэн боловсрол хүртэж, өндөр настнууд сэтгэл тайван, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй, үзэсгэлэнт сайнхан уул устай, яг л Шанхайн дэлхийн яармагт оролцохдоо Тэнтүө тосгоны дэвшүүлсэн уриа шиг: хөдөө тосгоныг улам их хүсэл тэмүүлэлтэй болгож байна! гэлээ.

Тэнтүө тосгон. Гэрэл зургийг Фань Жяньчэн.

Гэжя тосгон: хуулбарлаж, сурталчилж болох хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх, хамтын хөгжил цэцэглэлтийн шинэ замыг хайж олжээ

    "Шяньрүн уран зургийн галлерейд зочилж, нэрс идэхийг урьж байна!" Гэжя тосгоны Шяньрүн уран зургийн галлерей рүү явж байтал нэгэн эмээ гэрийнхээ үүдэнд байгаа нэрсний модыг зааж, зочдыг халуун дотноор хүлээж авна. Энэ эмээг Ей Шяньрүн гэдэг, энэ жил 67 настай, Нинхай шянийн Гэжя тосгон дахь Шяньрүн уран зургийн галлерейн дарга юм. Тус уран зургийн галлерейг тэр өөрийн зардлаар өөрийн байшинг ашиглан байгуулсан юм. Жуулчид дагуулж буй сайн дурынхан сэтгүүлчдэд хэлэхдээ,

- энэхүү уран зургийн галлерейдийг жижигхэн гэж басаж болохгүй, жил бүр 100 мянга гаруй хүн зочлохоор ирдэг бөгөөд энэ нь энэ тосгонд аялж буй аялагчдын заавал ирэх ёстой газрын нэг газар болжээ.

-Хэдийгээр нэрт том хүмүүсийн уран зургийн бүтээлүүд байдаггүй ч бүгдийг нь орон нутгаас цуглуулсан материал учраас уран зургийн галлерейдийн цуглуулгууд жуулчдын анхаарлыг маш их татдаг гэж сайн дурын ажилтнаас танилцуулахын зэрэгцээ,

-Ей Шяньрүн эмээгийн охины хийсэн энэ бүтээл нь үр тариагаар хийсэн нүүр будалтын зураг болно. Гадаадын нэгэн жуулчид 100 доллароор худалдаж авах гэсэнд эмээг зөвшөөрсөнгүй гэлээ.

Гэжя тосгон нь Нинбо хотын Нинхай шянийн Да Жяхэ балгасанд байрладаг бөгөөд Тянтай уулын энгэрт, тосгоноор Шимэнь гол дайран өнгөрдөг. Гурван жилийн өмнө энэ нь хүмүүст танигдаагүй буйд уулархаг тосгон байсан бол өнгөрсөн гурван жилийн хугацаанд урлагаар тосгоныг сэргээн хөгжүүлж, Гэжя тосгон нь хол ойртоо алдартай урлагийн тосгон, хүн олондоо хүрээлэлтэй тосгон болжээ.

2019 онд Нинхай шянь нь "Урлагаар хөдөө тосгоноо хөгжүүлэх" арга хэмжээг эхлүүлсэн бөгөөд БНХАУ -ын Рэньминий Их Сургуулийн Урлагийн сургуулийн дэд профессор Цүн Жичянгийн баг Гэжя тосгонд иржээ. 

-Намайг анх энд ирэхэд хөдөө орон нутгийн хүмүүс урлагийг ойлгодоггүй гэж зарим хүн боддог байсан, зарим нь биднийг худалч гэж сэжиглэж байсан гэж Цүн Жинчян хэллээ. Урлагийн хүмүүс ирвэл хөр хөгжөөнтэй болж урлагийн хүмүүс явах юм бол нам жим болох нь түүний хөөцөлдөл зорилт биш юм. Тэрээр тосгоны иргэдийн бүтээлч байдал, гоо зүйг өдөөж, тосгоныхонтой хамт байх явцдаа тэдний зүрх сэтгэлд урлагийн үрийг аажмаар суулгаж, уран бүтээл дизайныг хөдөө орон нутгийн үйлдвэрлэл, амьдралын хэрэгцээ, хөдөөгийн засаглалын механизмын шинэчлэл, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажилтай нэгтгэх явдал болно.

Фэнь Шяошянь гар урлалын бүтээгдэхүүний газрын эзэн Юань Шяошяныг уран бүтээлийн замд Цүн Жинчян профессор оруулсан байдаг. Өглөөний цайны газар ажиллуулдаг байсан Фэнь Шяошяны хоол хийх ур дэм сайн болохыг Цүн Жинчян профессор олж мэдээд зуурсан гурилаар дүрс хийлгэжээ. Юань Шяошян өөр өөр ногооны шүүс, өөр өөр өнгийн гоймон хэрэглэн, урт дөрвөлжин хэлбэртэй бялуу дээр улаан өнгөөр "100 оноо" хэмээн чимэглэн хийсэн нь хүүхдийн тестийн хуудас шиг байлаа. Хожим нь Цүн Жинчян профессор тосгоноос цуглуулсан хуучин даавууг гарган түүнээр даавуун хүүхэлдэй хийхийг оролдуулан туршив. Ийнхүү Фэнь Шяошяны өөртөө итгэх итгэл улам бүр нэмэгдсээр байшингаа чимэглэн засаж, Фэнь Шяошянь гар урлалын бүтээгдэхүүний газар нээжээ.

Өнөөдөр болоход Фэнь Шяошянь гар урлалын бүтээгдэхүүний газарт түүний өөрийн зохион бүтээсэн хүүхэлдэйгээр дүүрэн байлаа. Хаа сайгүй харагдах хулсан ширээ сандал, хулсаар бүрсэн ширээний гэрэл, хулсан аяга зэргийг түүний нөхөр Гэ Гүөчин урлан бүтээсэн байлаа. Гэжя тосгонд ирсэн жуулчид бүхэн тус гар урлалын бүтээгдэхүүний газар ирж сонирхдог бөгөөд бас гар урлалын бүтээгдэхүүн худалдаж авахаас гадна хооллолдог ба байрладаг. 2018 онд Фэнь Шяошянын өглөөний цайны газрын жилийн орлого нь 40 мянган юань байсан бол 2019 онд түүний гар урлалын бүтээгдэхүүний газрын жилийн орлого нь 100 мянган юаньд хүрч, 2020 онд 150 мянган юань болсон байна.

 Өдөр тутмын амьдралтай нягт холбоотой эдгээр бүтээлүүд нь ашигтай бөгөөд худалдах боломжтой болохыг тосгоны иргэд аажмаар олж мэдээд гар урлалын бүтээгдэхүүн хийж эхлэв. Тосгоны дизайн, шинэчлэлийн арга хэмжээнд 10-82 насны хоорондох хүмүүс оролцсон байна. Тосгонд 40 гаруй хамтын гар урлалын бүтээгдэхүүний өрөө,  гар урлалын 300 гаруй бүтээгдэхүүн байдаг бөгөөд эдгээрийг бүгд тосгоны иргэд сайн дураараа дизайн хийж, барьж, арчилж торддог.

Урлаг нь тосгоны өнгө түрхийг өөрчлөхөөс гадна тосгоны иргэдийн орлогыг нэмэгдүүлсэн байна. Гэжя тосгоны намын салбарын нарийн бичгийн дарга Гэ Ваньюүн сэтгүүлчдэд хэлэхдээ,

-Гэжя тосгон нь урлагийн дизайныг тосгоны иргэдийн үйлдвэрлэл, амьдралтай нягт холбож, иргэдийн амьдралыг өөрчилсөн байна. Тосгоны хамтын эзэгнэлтийн орлого 120 мянган юаниас 350 мянган юань болон нэмэгдэж, аялал жуулчлалын орлого 5 сая юаниас давж, 20 гаруй гэр буудал, амралтын газрын орлого жил дунджаар 40 хувиар өссөн байна.

-Үүнээс гадна Гэжя тосгоны уран бүтээлчдийг бусад тосгоныхон урин хэрэглэж тосгоны дүр төрхийн чимэглэлийн талаар асуудаг ба дизайн, барилгын ажилд туслуулдаг байна. Тэдний зарим нь жилд 200 мянган юаниас дээш орлого олдог гэж Гэ Ваньюүн хэлнэ. Гэжя тосгон нь мөн ойролцоох тосгонуудын урлагаар хөдөө тосгоноо хөгжүүлэхийг дэмжиж, “хөдөө тосгоны урлагийн хөндий "-ийг дараалан бий болгоно. Бүх шянын 20 тосгон нь урлагаар хөдөө тосгоноо хөгжүүлэх замаар замнасан байна. Гэжя тосгоны үүсгэн байгуулсан "Урлагаар хөдөө тосгоноо хөгжүүлэх иргэдийн семинар" нь Бүх Улсын өнцөг булан бүрээс ирсэн 230 гаруй аялал жуулчдын багуудыг дараалан хүлээн авчээ.

Айл өрх, эрэгтэй, эмэгтэй, хүүхдүүд бүгдээрээ тосгоноо өөрчлөн, гэр орноо тохижуулж, амьдралаа гоёсон байна. Тосгоны нэр нөлөө сайжирч, ард иргэд нь дарга удирдлгатайгаа эв найрамдалтай, бүх хүмүүс баяр жаргалтай.

- Ард иргэдээр төв болгосон хамтын хөгжил цэцэглэлт нь зөвхөн материаллаг амьдралын түвшинг дээшлүүлэх төдийгүй, оюун санааны соёл иргэншлийн бүтцийг бэхжүүлж, оюун санааны хамтын хөгжил цэцэглэлтэд хүрэх явдал болно.

 Гэжя тосгон хуулбарлаж, сурталчилж болох хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх, хамтын хөгжил цэцэглэлтийн шинэ замыг нэгэнтээ хайж олжээ Нинхай шянийн Намын хорооны байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын газрын дарга Ей Шюгао хэллээ.

Зохиогч: Нийтлэл: Юй-Ци
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл