solongonews
Ши Жиньпин дарга Колумбын ерөнхийлөгчтэй уулзав
2019-08-01 16:15
Ши Жиньпин дарга Колумбын ерөнхийлөгчтэй уулзав.

Хятад улсын дарга Ши Жиньпин 07-р сарын 31-ний өдөр Бээжинд Колумбын Ерөнхийлөгч Дьюктай уулзав. Ши Жиньпин: Хятадын тал Колумбын талтай дипломат харилцаа байгуулагдсан 40 жилийн ойн хүрээнд ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөгөө хамтаар ярилцан, Хятад, Колумбын харилцаагаа шинэ шатанд ахиулахыг хүсэж байна гэв.

Ши Жиньпин даргын урилгаар Колумбын ерөнхийлөгч Дьюк 07-р сарын 28-наа 31-ний өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийж байна. Дьюк өнгөрсөн оны 08-р сард Колумбын ерөнхийлөгч болсноос нааш Хятадад анх айлчилж байна.

Уулзалтын дараа хоёр орны төрийн тэргүүн нар хоёр талт гэрээ бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл