Хятадын олон улсын хэрэглээний барааны III яармаг буюу дэлхийн хэрэглээний форум 10-ны өдөр Хайнаний Хайкөүд нээгдэж, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн видео хэлбэрээр илтгэл тавьжээ.
Ши Жиньпин дарга Хятадын олон улсын өргөн хэрэглээний барааны яармагт ихээхэн ач холбогдол өгч байна гэж Хэ Лифэн онцлов. Бид хөгжлийн шинэ үе шатанд тулгуурлан хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгон, өндөр чанартай хөгжлийг ахиулахыг эрмэлздэг юм. Дотоодын эрэлтийг нэмэгдүүлэх стратегийн хэрэгжилтийг нийлүүлэлтийн талын бүтцийн шинэчлэлийг гүнзгийрүүлэхтэй уялдуулан, хэт том зах зээлийн боломжийг тасралтгүй идэвхжүүлнэ. Хятадын хэрэглээний зах зээлийн цар хүрээ тасралтгүй өргөжиж, шинэчлэлийн хурд мэдэгдэхүйц хурдасч, дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, эдийн засгийн хөгжлийг ахиулахад хэрэглээний үүрэг гүйцэтгэн нэмэгдэж, дотоод болон олон улсын хоёрдмол харилцааг харилцан ахиулахад хүчтэй түлхэц үзүүлэв.
"БНХАУ-ын Коммунист Намын ХХ их хурлын үйл ажиллагааны дагуу бид дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, хэрэглээг сэргээх, өргөжүүлэх ба сайн чанарын бараа, үйлчилгээний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч, өндөр чанартай өргөн хэрэглээний барааны импортыг үргэлжлүүлэн өргөжүүлж, ногоон болон нүүрстөрөгч багатай хэрэглээг эрчимтэй сурталчилан, эдийн засгийн хөгжилд хэрэглээний үндсэн үүргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ" гэж Хэ Лифэн онцлов.
Тэрээр бас онцлохдоо "Хятадын хэрэглээний зах зээл нь асар том багтаамжтай, олон түвшний, гүн гүнзгий бөгөөд гурван хэмжээст нийлмэл хэт том зах зээл нь хурдацтай хөгжиж байна. Бид нээлттэй байдлыг дэмжиж, гадаадын хөрөнгийн зах зээлд нэвтрэх боломжийг улам зөөлрүүлж, гадаадын хөрөнгө оруулалтын эрх ашгийг хуулийн дагуу хамгаалан, бизнесийн таатай орчныг бүрдүүлнэ. Олон үндэстэн дамнасан компаниуд Хятадын зах зээлийг гүнзгий судалж, Хятадад хөрөнгө оруулалтаа өргөжүүлэн, Хятадын эдийн засагтай хамт хөгжихийг чин сэтгэлээсээ хүлээн авч байна".
Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний Хорооны дэд дарга Ван Юн нээлтийн ёслолд оролцож, чуулганд хүрэлцэн ирсэн гадаадын нэр хүндтэй хүмүүстэй уулзав.
