Ши Жиньпин дарга Хятадын Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 70 жилийн ойд баярын захидал илгээв
2019-11-01 20:18
Дарга Ши Жиньпин Хятадын Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 70 жилийн ойд баярын захидал илгээлээ.
Хятадын Шинжлэх ухааны академи байгуулгдсаны 70 жилийн ой тохиож буй дашрамд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын тэргүүлэгч, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин захидал илгээв. Намын төв хорооны нэрийн өмнөөс академийн шинжлэх ухаан техникийн бүх ажилтанд баяр хүргэн мэндчилсэн байна.
Дарга Ши Жиньпин захидалдаа 70 жилийн турш Хятадын Шинжлэх ухааны академи ХКН-ын жолоодлого доор зоригтой эрэлхийлж, шинийг бүтээж, баялаг амжилтад хүрсээр ирлээ гэж хэллээ. Цаашид үргэлжлэн хичээн зүтгэж, Хятад улсыг дэлхийн шинжлэх ухаан технологийн хүчирхэг улс болгон бүтээн байгуулахад шинэ хувь нэмэр оруулахыг хүссэн байна.
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
