Дарга Ши Жиньпин 12-р сарын 11-нд 2021 оны Их булангийн бүсийн шинжлэх ухааны форумд баяр хүргэсэн захидал илгээжээ.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ "Өнөөдөр дэлхий ертөнц нэг зуунд үзээгүй томоохон өөрчлөлтийг туулж, дэлхийн технологийн шинэчлэл эрчимтэй идэвхтэй өрнөж байна. Шинэ нэгэн ээлжийн шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэрийн өөрчлөлт дэлхийн эдийн засгийн бүтцэд гүнзгий нөлөөлсөн. Гуандун-Хонгконг-Макаогийн их булангийн бүс нь олон улсын шинжлэх ухаан технологийн инновацийн төв байгуулах стратегийн байр суурийг анхаарч, дэлхийн технологийн инновацийн өндөрлөг газрыг байгуулахаар хүчин чармайлт гаргаж, шинээр гарч ирж буй аж үйлдвэрүүдийн хөгжлийг дэмжин ахиулах ёстой. Хятад улс дэлхийн олон орны эрдэмтэд болон олон улсын шинжлэх ухаан технологийн байгууллагуудтай хамтран ажиллаж, олон улсын шинжлэх ухаан, технологийн солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлж, шинжлэх ухааны томоохон асуудлын судалгааг эрчимжүүлж, шинжлэх ухаан, технологийн нийтлэг шийдлийг ахиулж, шинжлэх ухааны гол төслүүдийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, дэлхийн шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны хөгжлийг хамтдаа эрчимжүүлж, хүн төрөлхтөнд илүү сайн ашиг тус хүртээхэд бэлэн байна" гэжээ.
Гуандүн мужийн Ардын засгийн газраас зохион байгуулж буй 2021 оны Их булангийн бүсийн шинжлэх ухааны форум мөн өдөр Гуандун мужийн Гуанжөү хотод нээгдэж, "Ирээдүйг судлан шинжлэх, шинжлэх ухааныг хуваалцах" сэдвийн дор болж байна.
